Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Сити их сургууль

СИТИ их сургууль байгуулагдсаны 20 жилийн ой 2018 онд болно. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон их зүйлийг хийж бүтээжээ. Бид материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд жилээс жилд хөгжин бэхжиж байна. Үүрэг зорилгоо ухамсарласан, ёс зүй, соёлын хэм хэмжээг эзэмшсэн олон зуун мэргэжилтэн эх орондоо бэлтгэн гаргалаа.
Манай гадаад харилцаа өргөжиж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буй нь СИТИ их сургууль олон улсын төвшинд хүрсэн шилдэг их сургууль болох үндэс суурийг тавьж байна гэж бид үзэж байна. Манай эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсад, оюутан залуус цаашид улам ихийг бүтээж, Монгол улсын боловсролын салбарт дорвитой хувь нэмэр оруулах болно.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц. Байгалмаа /Ph.D.проф/

СИТИ их сургууль нь:

  1. Бизнесийн сургууль
  2. Барилга, Архитектур-Дизайны сургууль
  3. Урлагийн сургууль
  4. Гоо сайхны сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулиудтай. Эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна. Зах зээлийн өрсөлдөөнт өнөө үед бидний нэг давуу тал бол БАЙРЛАЛ бөгөөд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газарт оршдог. Манай сургууль 6480 м.кв ашигтай талбай бүхий орчин үеийн, тохилог хичээлийн хоёр байртай.

Гадаад харилцааны салбарт олон ажлууд хийгдэж, 2013 оноос Европын Холбооны ээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus, 2016 оноос "Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх Erasmus +төслүүд тус тус амжилттай хэрэгжиж байна.

2017-2018 оны хичээлийн жилээс мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах зорилт хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь манай сургуулийг олон улсын төвшинд хүргэх чухал алхам юм. 

СИТИ их сургуулийн

    • Уриа: "Таны ирээдүй- бидний бахархал.
    • Эрхэм зорилго: "Хүнлэг, соёлтой, өндөр мэдлэг, чадвар бүхий иргэнийг бэлтгэнэ.
    • Алсын хараа: "Дэлхийн боловсролыг Монголд эзэмших боломж олгоно”.

Холбоо барих

+976 77442244

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 7-р хороо, Денверийн гудамж

info@citi.edu.mn

https://www.citi.edu.mn/

Фэйсбүүк

Бакалаврын сургалт
Бизнесийн сургууль
- Менежмент
- Маркетинг
- Нягтлан бодох бүртгэл
- Зочлох үйлчилгээ /Зочид буудал, зоогийн газар/
- Зочлох үйлчилгээ, Онгоцны үйлчлэгч /БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр/
- Аялал жуулчлалын менежмент
- Аялал, агаарын тээврийн үйлчилгээний менежмент /БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр/
- Худалдаа
- Гадаад хэлний орчуулагч /Англи, хятад, япон, солонгос/
- Багш, гадаад хэлний боловсрол /Англи, орос/
- Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Барилга, Архитектур-Дизайны сургууль
- Хувцас дизайн
- Техстилийн /сүлжмэл, ноос ноолууран эдлэл/ үйлдвэрлэлийн технологи
- Интерьер дизайн
- Компьютер - График дизайн
- Компьютер програм хангамж
- Архитектур
- Барилгын инженер
Урлагийн сургууль
- Хөгжмийн урлаг /морин хуур/
- Дуулах урлаг /дуурь, эстрад, уртын дуу/
- Жүжгийн урлаг
Гоо сайхны сургууль
- Гоо заслын урлаг, технологи
    - Арьс гоо засал
    - Make up артист
    - Үсчин стилист
- Гоо сайхны бүтээгдэхүүний технологи
Эрхэм хүндэт та"СИТИ их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн журам"-тай танилцахыг хүсвэл энд дарж үзнэ үү! 
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
 Салбар сургууль  Салбар сургуулийн захирал  Холбоо барих утас  И-майл хаяг
 Бизнесийн сургууль  Г.Алтантовч  89088822  g.altantovch@citi.edu.mn
 Барилга архитектур - Дизайны сургууль   Д.Отгонзаяа  89088844  d.otgonzaya@citi.edu.mn
 Урлагийн сургууль   О.Буян-Орших  89088866  o.buyan-orshikh@citi.edu.mn
 Гоо сайхны сургууль  Н.Мөнхжаргал  89088877  n.munkhjargal@citi.edu.mn
Магистр, Докторын сургалт
СИТИ их сургууль нь дараах мэргэжлээр магистр болон докторын элсэлт авна.
Магистр /1,5 жил/
- Бизнесийн удирдлага
- Аялал жуулчлалын менежмент
- Урлаг судлал
- Гоо заслын урлаг, технологи
- Хувцас дизайн
- Дуулах урлаг
Доктор /3 жил/
- Бизнесийн удирдлага
- Хотын удирдлага
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
 Салбар сургууль  Салбар сургуулийн захирал  Холбоо барих утас  И-майл хаяг
 Бизнесийн сургууль  Г.Алтантовч  89088822  g.altantovch@citi.edu.mn
 Барилга архитектур - Дизайны сургууль   Д.Отгонзаяа  89088844  d.otgonzaya@citi.edu.mn
 Урлагийн сургууль   О.Буян-Орших  89088866  o.buyan-orshikh@citi.edu.mn
 Гоо сайхны сургууль  Н.Мөнхжаргал  89088877  n.munkhjargal@citi.edu.mn
Эчнээ, оройн ангийн сургалт
СИТИ их сургууль нь дараах мэргэжлээр бакалаврын эчнээ ангид элсэлт авна. /2,5-3,5 жил/
- Менежмент
- Нягтлан бодох бүртгэл
- Хувцас дизайн
- Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
- Гоо заслын урлаг, технологи
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу! 
 Салбар сургууль  Салбар сургуулийн захирал  Холбоо барих утас  И-майл хаяг
 Бизнесийн сургууль  Г.Алтантовч  89088822  g.altantovch@citi.edu.mn
 Барилга архитектур - Дизайны сургууль   Д.Отгонзаяа  89088844  d.otgonzaya@citi.edu.mn
 Урлагийн сургууль   О.Буян-Орших  89088866  o.buyan-orshikh@citi.edu.mn
 Гоо сайхны сургууль  Н.Мөнхжаргал  89088877  n.munkhjargal@citi.edu.mn
Бусад сургалтууд
СИТИ их сургууль нь дараах мэргэжлүүдээр богино хугацааны сургалт зохион явуулна.
- Гоо сайхан
- Гадаад хэл /Англи, орос, япон, солонгос/
- Нягтлан бодох бүртгэл
- Хар зураг, уран зураг
Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!
Бүрэлдэхүүн сургуулиуд  Салбар сургуулийн захирал  Холбоо барих утас  И-майл хаяг
 Бизнесийн сургууль  Г.Алтантовч  89088822  g.altantovch@citi.edu.mn
 Барилга архитектур-Дизайны сургууль   Д.Отгонзаяа  89088844  d.otgonzaya@citi.edu.mn
 Урлагийн сургууль   О.Буян-Орших  89088866  o.buyan-orshikh@citi.edu.mn
 Гоо сайхны сургууль  Н.Мөнхжаргал  89088877  n.munkhjargal@citi.edu.mn