Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Их Монгол дээд сургууль

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Суралцагчдын авъяас чадвар хөгжихтаатай орчинг бүрдүүлж,эрдэмжсэн багш, эрчимжүүлсэн сургалтыг эрхэм болгонорчин цагийн олонулсын жишигт тэнцэхүйцчадварлаг, эрхэм ёсзүйтэй мэргэжилтэнг бэлтгэхнь Их Монголдээд сургуулийн эрхэмзорилго мөн.

 


Сургалтын түвшин : Бакалавр, Магистр

Сургалтын хэлбэр : өдөр, орой , эчнээ

1992 онд байгуулагдсан. 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, аттестатчилагдсан.

Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ зуунд, ИМДС нь олон жилийн дадлага туршлага, чадварлаг багш, хамт олноороо үргэлж манлайлж ирсэн. Цөөн тоогоор элсэлт авч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг зорьж, чанартай сургалтыг эрхэмлэжирсэн бөгөөд хүнд сурталгүй сургалтын үйл ажиллагаа явуулж, оюутан тус бүрийн авъяас онцлог, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлж чадсан. Гадаадын их сургуулиудад дэвшин суралцахад зөвлөгөө мэдээлэл өгч ирсэн бөгөөд төгсөөд гадаадад магистрт суралцах зорилготой оюутнууддаа зориулан , TOEFL-д бэлтгэх хөтөлбөрийг шинээр санаачлан ажиллаж байна. Японы их сургуультай оюутан солилцооны гэрээтэй ажилладаг тул, тус сургуулийн оюутан болсноор Японы их сургуульд маш бага зардлаар 1 болон түүнээс дээш жил суралцах боломжтой /японд суралцахдаа оюутан зөвхөн амжиргааны төлбөрөө даах учир, оюутанд маш том эдийн засгийн хэмнэлт болох юм/.Түүнчлэн БНСУ-ын Ёнсан их сургууль, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль, Япон улсын Киото Гакуэн их сургуулиудтай эрдэм судлал болон оюутан солилцооны гэрээтэй ажиллаж байна.

Та бүртгүүлэхдээ

  • Боловсролын үнэмлэх
  • ЕШ-ын батламж
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг
  • Элсэлтийн хураамж

 

Холбоо барих

976-70144431, 99113874, 99841691

БГД, 17-р хороо, 4-р хороолол, Баруун дөрвөн зам, Амарсанаагийн гудамж, /Max mall –н замын эсрэг талд, ТБД андууд-н ард/

ikhmongol@mongol.net

http://greatmongol.edu.mn

Фэйсбүүк

Сургалтын чиглэл

Сургалтын онцлог

Сэтгүүл зүй

/ ОУ-ын Сэтгүүлч, Радио Телевизийн Сэтгүүлч /

МННХ, Соросын сангаас зарласан сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан, дадлага давамгайлсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. "Их Монгол” радио телевизийн студид хичээллэж,”Оюутны хүрээлэн” сонинг анги хамт олноороо бэлтгэн гаргана. Англи, Япон Солонгос хэлийг сонгон суралцаж, TOEFL –н хөтөлбөрт хамрагдана. Японы их сургуульд хэлний болон мэргэжлийн дадлага хийнэ.

Монгол Хэл Уран Зохиолын Багш

Түүх Нийгмийн Ухааны Багш

Аялал Жуучлалын Менежер

Аялал Жуучлалын Хөтөч, Орчуулагч

Англи хэлний орчуулагч

Япон Хэлний орчуулагч

Солонгос Хэлний орчуулагч

Дуулах Урлаг /Дуурь/

Дуулах Урлаг /эстрад, орчин үе/

Сэтгүүл зүйн магистр

 

ЕШ-ын чиглэлүүд : Монгол хэл эсвэл Англи хэл эсвэл Монголын түүх эсвэл Нийгмийн тухай мэдлэг

Жич : Баклаврт суралцаж буй оюутнууд TOEFL-ийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Сургалтын Тэтгэлэг , Хөнгөлөлт

  • Төрийн Сангийн Зээл, буцалтгүй тусламж
  • Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг /1сая төгрөг/
  • Их Монгол ДС-ийн нэрэмжит уралдааны шагналтанд олгох тэтэгэлэг /1сая төгрөг/
  • Нийгмийн хариуцлагын хөнгөлөлт
  • Өндөр оноотой элсэгчдэд олгох тэтгэлэг, Үүнд :

Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж

Олгох тэтгэлэг

751-ээс дээш оноотой бол

1 сая төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй

700 оноотой бол

700.000 төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй

600 оноотой бол

600.000 төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй

500 оноотой бол

500.000 төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй

400 оноотой бол

400.000 төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй