НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ
Сургуулийн эрхэм зорилго: Нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.
Эрхэм хүндэт Танд энэхүү танилцуулга очих өдрийн мэнд хүргэе! Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, удирдлагууд “Оюутан бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар” хэмээн үзэж тэдэндээ үйлчлэх, хамтран ажиллах сэтгэл, зүтгэлээр ажиллаж байна. Бид оюутнаа хэрэглэгч хэмээн дээдэлж, тэдний эрэлт, хэрэгцээг хангасан, оролцоонд түшиглэсэн сургалт явуулж байна. Оюутан бүр сургуулиа төгсөхдөө мэргэжлийн үнэт цэнээ сайтар ойлгосон, өөрийгөө бүрэн таньсан “Сайн байна уу амьдрал минь” гээд ажил, амьдралын хаалгаа итгэлтэй татан орох нэгэн болж төлөвшдөг. Олон зуун төгсөгч маань эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж, амьдарч байгаад сургууль нь бахархдаг юм шүү.
Хүндэтгэсэн: Захирал доктор Ч.Базар
МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ:
- Монголын сэтгэл судлалын Загалмайлсан эцэг, Доктор, профессор Д.Санжжав үүсгэн байгуулсан, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ууган хувийн дээд сургуулиудын нэг
- Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн
- Төгсөгчдийн 60 гаруй хувь нь БНСУ, БНХАУ, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан болон одоо суралцаж байгаа
- Улаанбаатар хотын төвд байршилтай, тохилог сургалтын болон дотуур байртай
- Багш нарын 30 гаруй хувь нь доктор, докторант бөгөөд онол-дадлага хосолсон, оюутны оролцоог дэмжсэн сургалттай
- БНСУ, БНХАУ-ын их дээд сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг
Оюутан бүр суралцах хугацаандаа 2 удаа мэргэжлийн чиглэлээр дадлага хийдэг бөгөөд ажлын байрны зуучлалыг явуулдаг.
МАНАЙ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ОРЧИН:
- 10000 гаруй ном, хэвлэмэл материал бүхий Электрон номын сан, тухлаг уншлагын танхим
- Тохилог хичээлийн танхим, өндөр хурдны интернэт бүхий компьютерийн лаборатор
- Сэтгэл зүйн зөвлөгөөний болон Солонгос улсын соёлын төв
- Тохилог фитнэсс клуб болон Урлагийн заал
- Тухлаг зоогийн газартай.