Танилцуулга
Агроэкологийн сургууль нь 1958 онд тухайн үеийн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн харьяанд Агрономийн факультет нэртэй байгуулагдаж, 1969 онд Агро-экономийн факультет, 1977 онд Агроном-инженерийн факультет, 1982 онд Агрономийн факультет, 1993 онд Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агрономийн салбар, 1995 онд Агрономийн факультет, 2000 онд Агробиологийн факультет, 2001 онд Агробиологийн сургууль, 2014 онд Агроэкологийн сургууль гэсэн нэртэйгээр үйл ажиллагааг явуулж ирсэн.
Байгуулагдсан цагаасаа газар тариалангийн салбарт мэргэжилтэн бэлтгэж, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд 1997 оноос газрын харилцааны салбарт, 1999 оноос ой, экологи, байгаль орчны салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь одоогийн Агроэкологийн сургуулийн судалгаа, сургалтын нэг томоохон хэсэг болсон байна.
Эрхэм зорилго
Агроэкологийн сургууль нь газар тариалан, газрын харилцаа, экологи, байгаль орчин, ой, байгалийн аялал жуулчлал, ландшафтын архитектурын чиглэлээр шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийг хослуулсан бүс нутгийн тэргүүлэх сургууль болох эрхэм зорилготой.
Алсын хараа
Амьдралын ухаан, байгаль орчны чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн бүсийн нутгийн тэргүүлэх их сургуулиудын нэг болох
Үнэт зүйл
- Суралцах, судалгаа хийх таатай орчин
- Хөгжлийг эрхэмлэгч зөв удирдлага
- Олон улсын түвшинд сургалт, судалгаа явуулдаг чадварлаг багш, судлаач
- Оюунлаг, бүтээлч, хариуцлагатай хамт олон
- Сурч боловсрох чин эрмэлзэлтэй, хүнлэг, ёс зүйтэй оюутан
- Хөгжлийг түүчээлэгч төгсөгч
Мэндчилгээ
Агроэкологийн сургууль нь 1958 онд Агрономийн факультет нэртэйгээр ХААДС-ийн харьяанд анх байгуулагдсанаас хойш газар тариалан, газрын харилцаа, ойн аж ахуй, экологи, байгаль орчин, байгалийн аялал жуулчлал, ландшафтын архитехтурын чиглэлээр нийт 8000 гаруй мэргэжилтэнг бэлтгэж, улс орны хэмжээнд дээрх салбаруудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж ирсэн Монгол улсынхаа тусгаар тогтнол, хөгжил, нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан бахархам түүхтэй.
Манай сургуулиас төрийн соёрхолтууд, хөдөлмөрийн баатрууд, салбар салбарын гавъяатууд, хэдэн зуун шилдэг эрдэмтэд, улсынхаа хөгжлийг түүчээлж буй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, улс орны өнцөг булан бүрт салбар бүртээ нэр хүндтэй, мэргэжлийн ур чадвараар салбараа хөгжүүлж буй ариун үйлстнүүд, эх орондоо төдийгүй дэлхий дахинаа алдраа дуурсгасан төгсөгчид төрөн гарсан нь манай хамт олны бахархал юм.
Манай сургууль нь орчин үеийн, олон улсын жишигт нийцсэн сургалт, судалгааны лабораториуд, дадлагын бааз, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн төвүүдэд шинэ технологи, шинэ мэдлэг бий болгож, дадлагажих орчинг бүрдүүлж чадварлаг мэргэжилтэн бэлтгэж буй төрийн өмчийн ууган сургуулиудын нэг болохын хувьд сургалт, эрдэм шинжилгээний чанарыг эрхэмлэж, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн бодлогыг хэрэгжүүлж, бүс нутгийн тэргүүлэх их сургууль болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Одоо нийт 100 эрдэмтэн судлаач, профессор багш, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан хөтөлбөрт 1300 гаруй оюутан суралцаж, гадаадын өндөр хөгжилтэй 10 гаруй их сургуулиуд, хүрээлэнгүүдтэй хамтран, хос хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Агроэкологийн сургуулийн үйл ажиллагаа нь судалгаа, инновацийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэж улс орныхоо хөдөө аж ахуй, газар тариалан, хөрс судлал, ургамал хамгаалал, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ, экологи, байгаль хамгаалал, байгалийн аялал жуулчлал, ойн аж ахуй, ландшафтын архитектурын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байна.
Манай сургуульд суралцсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн болон төгсөхийн зэрэгцээхамтын ажилглагаатай гадаадын их сургуулиудад хос хөтөлбөрөөр болон үргэлжлүүлэн суралцаж дээд боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болох боломж танд байгааг уламжлахад таатай байна.
Салбарын сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах хувь хүн, аж ахуй нэгж, байгууллагуудад манай сургуулийн үүд, хаалга үргэлж нээлттэй байх болно.
Танд амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Захирал, доктор, дэд профессор А. Буянбаатар