Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлэн өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм.
Тус компани нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд олон улсын стандарт, шаардлагын дагуу гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ автозам, нисэх буудлын зам, орон сууц, эмнэлэг зэрэг зам, барилга, дэд бүтцийн чиглэлд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирлээ. 2020 оны 1-р сарын байдлаар 2200 орчим ажилтан, 800 гаруй техник, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашид ч манай хамт олон үндэсний бүтээн байгуулалтын төслүүдэд гар бие оролцож, дотоодын компани олон улсын нэр хүндтэй компаниудаас дутахгүй ажиллах чадамжтай болохыг батлан харуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж явах зорилго эрмэлзэлтэй ажиллаж байна.
Уул уурхай болон зам, барилгын гэрээт ажил үйлчилгээний салбарт Монголдоо төдийгүй олон улсад тэргүүлэгч компани болно.
ҮНЭТ ЗҮЙЛС
Бүхий л үйл ажиллагаа хууль дүрэм, ёс журмын хүрээнд явагдах бөгөөд аливаад тэгш шударга, чин үнэнчээр хандаж, хүрээлэн буй орчны болон нийгмийн баялаг, өв соёлыг хамгаалан, тэдгээрт үлдэх сөрөг нөлөө хамгийн бага байхад анхаарч ажиллана.