Сувилалд хэвтэх заавар
Ажлын өдрүүдэд 09:00-16:30цаг, хагассайн өдөр 09:00-14:30цагт ирж хэвтэх цагаа авахаас гадна утсаар захиалга өгч болно.
Хэвтэх цаг авсан үйлчлүүлэгч ажлын өдрүүдэд 10:00 цагаас өмнө ирнэ.
Эрүүл мэндийн картаа авч ирээрэй
Иргэний үнэмлэхээ мартуузай
Хувийн бэлтгэлээ хангаарай. /Цагаан хэрэглэл, хувийн ариун цэврийн хэрэгсэл, 1,2-р хоолны аяга халбага гэх мэт/
Бариа хийлгэхдээ дэвсэх орны даавуу авчраарай(тусдаа)
Барианы алчуур(жижиг) хэрэгтэй шүү
Шар тос, сүүлний тосоо авчраарай
Өндөр настай иргэд заавал харгалзах хүнтэйгээ ирээрэй
Төлбөрийн мэдээлэл
Өрөөний зохион байгуулалтаас үнийн дүн ялгаатай
ЭМД төлдөг иргэн болон өндөр настан, ХБИргэд бүгд ижил үнээр сувилуулна
Эмчилгээ, хоол, байрны үнэ багтсан.
Амбулатори буюу өдрийн эмчилгээтэй
Эрүүл мэндийн даатгалгүй иргэн бүрэн төлбөрөө төлнө.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, 72-р хотхон урд, “Ээлтэй Оточ сувилал”
/Баянзүрх зах-2 явах замд байрлах Цайз 16ын буудал- Баянзүрх захруу доошоо уруудаад баруун зүгрүү эргээд 50м, нөгөө талаас Офицеруудын ордноос цайз явах замд 72-р хотхонруу эргээд 100м/
/08:30-17:00/ цайны цаг- 12:00-12:30