Эрхэм зорилго
МАРКО үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагт итгэл үзүүлж буй үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамжийг зуун хувь байлгахын төлөө ажиллах нь бидний эрхэм зорилго юм.
Үнэт зүйлс
Танилцуулга
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар XVIII зууны дунд үеэс эхлэн өнөөг хүртэл эрчимтэйгээр хөгжиж ирсэн байдаг. Үүнийг дагаад тухайн орны иргэд өөрийн үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулахдаа хамгийн найдвартай, цаг хугацааны хувьд хэмнэлттэй, мөн хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн үүднээс үл хөдлөх хөрөнгийн агентлагуудад хандах нь элбэг ба төрөөс энэхүү харилцааг хууль, эрх зүйн актуудаар нарийн зохицуулсан байдаг.
Манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь 2000 оны дунд үеэс эхлэлттэй бөгөөд тухайн үед байгуулагдсан анхдагч компаниуд өнөөг хүртэл зах зээл дээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй байгууллагууд нь өөрсдийн онцлогоос шалтгаалан өөр өөр зах зээлийн секторт үйл ажиллагаа явуулдаг.
МАРКО үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг нь 2013 онд байгуулагдаж байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн. Манай байгууллага нь “үл хөдлөх хөрөнгийн худалдааны зуучлал, түрээсийн зуучлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдолтой зөвлөгөө, үнийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн сурталчилгаа” зэрэг үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр тулгуурласан менежментийн үйлчилгээг үйлчлүүлэгч болон харилцагчдадаа үзүүлдэг.