Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

“Шижир хүлэг” авто сургууль

Танилцуулга

Манай авто сургууль 2010 онд үүсэн байгуулагдсан. Түүнээс хойш тасралтгүй 10 жил үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоо сургалтын 6 автомашин, 6 багштай, сургалтын үзүүлэн таниулах материалаар бүрэн хангагдсан хичээлийн танхимтайгаар хичээллэж байна. Жолооны сургалтыг 10-20 жил багшилсан дадлага туршлагатай багш нар заадаг. Замын хөдөлгөөний хууль дүрмийн танхим нь сонсогчдын хичээллэх, давтлага хийхэд боломжтой нөхцлийг бүрдүүлэн даваа-бямба гарагт 10-18 цагийн хооронд нээлттэй байдаг.

 

“Шижир хүлэг” авто сургууль нь үндсэн В, А, С, Е, М ангиллаар чанарын өндөр түвшинд мэргэжлийн багш хичээл зааж, дүрэм жолооны үндсэн курс, 14, 30, 45 хоногийн давтан сургалтанд  элсэлт авч сургадаг. Түүнчлэн VIP ганцаарчилсан сургалтад элсэгчид бүртгэхээс гадна гэрээс тань авахдаа болон гэрт тань хүргэхдээ дадлага хийлгэж давхар сургана.


Хичээл 7 хоногын Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв Баасан гарагуудад 12:00, 14:00, 17:00, 19:00 цагуудад танхимын хуваарийн дагуу мэргэжлийн багш нар дүрмийн хичээл орох болно. Түүнчлэн автомашин барих дадлагийг өөрийн чөлөөт цагтаа тааруулан хичээллэх боломжтойг дуулгая.


“Шижир хүлэг” авто сургуулийн сургалтын төлбөр 14 30 45 хоногын сургалт 450.000 төгрөг бөгөөд оюутан залууст хөнгөлөлт үзүүлж 400.000 төгрөгөөр сургалт явуулж байна. Суралцагч та бүхэнд манай хамт олны зүгээс сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож, төлбөрөө 2 хуваан төлөх боломжтойг хэлэхэд таатай байна.

Мөн оюутан залуусдаа зориулан хөнгөлөлттэй үнээр бүртгэх болно.

 

Холбоо барих

+976 9903-3117, 9922-0878

Сүхбаатар дүүрэг “Шижир хүлэг” авто сургууль

“Шижир хүлэг” авто сургууль

“Шижир хүлэг” авто сургууль