Герман Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Герман Монгол МСҮТөв нь нийт 36 багш ажилтантай.

Үүнд:

  • Сургалтын албаны дарга, үндсэн сургалт хариуцсан менежер, түр сургалт хариуцсан менежер,
  • гагнуурын 6 багш,
  • барилгын цахилгаанчин,
  • токарь фрезерийн багш,
  • ерөнхий эрдмийн 2 багштай.

 

Манай улсын эрчим хүч уул уурхай, барилга, гүүр,орон сууц, нийтийн аж ахуй, нисэх, төмөр зам, хүнс хөдөө аж ахуй, зэрэг үйлдвэрлэл,аж ахуйн олон салбар түргэн хурдацтай хөгжиж, тэдгээрт хэрэглэгдэх металл ба металл бус материалын хэмжээ жилээс жилд өсч, улмаар металл материалыг холбох, гагнах, зүсэж, тайрах ажил үйлчилгээний цар хүрээ өсөн нэмэгдэж байна.

Тухайлбал Оюутолгойн орд, Таван толгойн коксжих нүүрсний орд, Мардайн ураны орд газарт дэлхийн хэмжээнд яригдах цогцолборууд эрчимтэй хөгжиж байгаа, улмаар тэдгээрийг дагалдсан эрчим хүчний их хүч чадлын эх үүсвэрүүд, Багануур, Оюутолгой, Таван толгойд, Улаанбаатар хотод дулааны цахилгаан станц, Могойн гол, Говь-Алтайд дунд хүчин чадлын ДЦС-ууд, Налайхад хийн үйлдвэр, Дархан Дорнодод газрын тосны үйлдвэр,олон улсын нисэх онгоцны буудал, 100000 айлын орон сууцны барилга баригдаж байна.

Тэгвэл манай улсын металл, судлал, гагнуурын ажил үйлчилгээний өнөөдрийн түвшинг хөгжлийн дээрхи цар хүрээтэй холбон хөгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.

Манай ХАСУ Мегаватт ХХК энэ их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон зүтгэж байгаагийн хувьд манай орны металл судлал, гагнуурын ажил үйлчилгээний өнөөдрийн түвшинг маш сайн мэдэрч, өндөр ур чадвар бүхий мэргэжлийн гагнуурчид, гагнуурын ажлын чанарыг өндөр түвшинд удирдаж зохион байгуулах, шалгаж оношилдог мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зориг шулуудан үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай сургалтын төв нь Хасу Мегаватт ХХК-ний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюушийн санаачилгааар ХБНГУ-ын ХАЛЛЕ хотын Гагнуурын нийгэмлэгтэй ММСГНийгэмлэг хамтарч ажиллах гэрээ хийгдсэнээр, ажиллагсадыг мэргэжил боловсролыг дээшлүүлэх, гагнуурын мэдлэг, ур чадвар сайтай мэргэжилтэй ажилчид бэлтгэх үндэс тавигдсан билээ.

Сургалтын төвийн барилгын суурийг 2012 оны 3 сард тавьж, 2012 оны 9 сард нээлтээ хийж, үйл ажиллагаагаа 2012 оны 11 сараас эхлэн анхны түр сургалтаа явуулж эхэлсэн. Өдгөө Герман улсын сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гагнуурын дадлагын 28 кабин бүхий лабораторитай, токарь фрезерь, цахилгаан техникийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй үлгэр жишээ сургалтын төв болж ажиллаж байна.

Гагнуурын онол дадлагын багш нар бэлтгэх сургалтыг ХБНГУ-ын HALLE хотын гагнуурын нийгэмлэгийн дэргэд болон ХБНГУ-аас гагнуурын мэргэжлийн багш мэргэжилтнүүдийг өөрийн оронд урьж ирүүлэн найман хүнийг 8 долоо хоногийн хугацаатай мэргэжлийн өндөр түвшинд сургаж бэлтгэн Олон улсад багшлах, ажиллах эрх бүхий сертификаттай төгссөн.

ХЯ-наас 2012 оны 12 сард 12 мэргэжлээр түр сургалтын , 2013 оны 04 дүгээр сарын 16 ний 76 тоот тушаалаар ГАГНУУРЧИН, ТОКАРЬ-ФРЕЗЕРЧИН, БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН мэргэжлүүдээр тусгай зөвшөөрлөө авч, 2013 оны 10 дугаар сарын 1-нээс дээрхи мэргэжлүүдээр 1 жилийн үндсэн сургалтуудаа эхлүүлж,“Мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар, хөрвөх чадвар эзэмшсэн олон улсын жишиг шаардлагыг хангасан мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилго тавин өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай сайн зохион байгуулж ирлээ.

Алсын хараа: Хүний хөгжлийг дээдэлсэн, олон улсын жишигт хүрсэн гагнуурын сургууль болно.

Сургуулийн эрхэм зорилго: Эх орноо хөгжилд хөтлөх, гагнуурын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Сургуулийн зорилт:

  • Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон улсын жишиг хандлагад нийцсэн сургалтын тогтолцоо бүхий сургалт – үйлдвэрлэлийн төв болж, нарийн мэргэжлийн гагнуурчид, металл боловсруулах ажилчид металлын шинжээчид болон гагнуурын инженерүүдийг сургах давтан сургах, мэргэшүүлэх, эрх бүхий орчин үеийн үлгэр жишээ төв болох.
  • Монгол улсад гагнуур материал судлалын чиглэлээр бие даан ажиллах сургалт, шалгалт, судалгааны үндэсний төв бий болох.
  • Гагнуурын багш нарыг олон улсын түвшинд бэлтгэх.
  • Үйлдвэр аж ахуйн газруудад материал судлал ба гагнуурын чиглэлээр зөвлөгөө өгөхийн зэрэгцээ материал шинжээчийн ажил үүрэг гүйцэтгэхийг төв болж өргөжих.
  • Олон улсын гагнуурын институттэй хамтран үйл ажиллагаа явуулах.
  • Азийн орнуудын гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцоог хэрэгжүүлэх.
  • Хүүхэд залуучуудад Герман хэлний боловсрол эзэмшүүлж, Герман хэлтэй улс орнуудад хүссэн мэргэжлээрээ суралцахад нь туслалцаа үзүүлэх.
  • Байгууллагынхаа ажилтан, мэргэжлийн багш ажилчдыг Герман хэлээр харилцах түвшинд сургах байнгын сургалт зохион байгуулах юм.

Манай мэргэжил сургалтын төвийн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр бид дараах үйл ажиллагааг хариуцан явуулж чадах боломжтой болох юм. Үүнд:

  • Металл судлал, гагнуурын чиглэлээр үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх.
  • Металл судлал, гагнууртай холбоотой гарсан гэмтэл эвдрэлийн шалтгааныг судлаж шинжээчийн дүгнэлт гаргадаг боломжтой болох юм.

Мэргэжлийн боловсон хүчин: Заах арга зүйч, тэргүүлэх зэрэгтэй, ажил мэргэжлээрээ олон жил ажилласан баялаг туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсад багшлах, ажиллах эрхтэй багш нартай .

Манай сургуулийн давуу тал:

  • Төгсөгчид маань Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс олон улсын хэмжээний үнэмлэх сертификаттай төгсдөг.
  • Сүүлийн үеийн дадлагын баз, лаборатори, гагнуурын симмулятор, токарийн суурь машинууд, цахилгааны угсралтын иж бүрэн самбаруудаар тоноглогдсон.
  • Багшлах боловсон хүчин маань үйлдвэрлэл дээр олон жил мэргэжлээрээ ажиллаж ирсэн арвин их дадлага туршлагатай төдийгүй Германы мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулсан мэргэжлийн багш бэлтгэх сургалтуудад хамрагдан багшлах болон тухай мэргэжлээрээ олон улсад ажиллах эрх авсан.

Манай сургууль нь бусад сургуулиудаас давуу тал нь дадлагын 28 гагнуурын кабинтай. Үүнээс: хагас автоматын 6, цахилгаан гагнуурын 12, аргон гагнуурын 4, плазм огтлогч 1. хийн гагнуурын 2, бэлтэц хийх 3 кабинуудтай. Суралцагсадын сургалтын дадлагын материалыг төрөл бүрийн зориулалтаар бэлтгэх механик цехтэй. Энэ хугацаанд Цахилгаан гагнуур, Аргон гагнуур, Хагас автомат гагнуур, Хийн гагнуур, Цахилгаан хагас автомат хосолсон гагнуур, Плазм огтлогч зэрэг мэргэжлийн түр сургалтаар нийт 2013 -2015 онд нийт 669 суралцагч сурч амжилттай төгсгөсөн байна.

Холбоо барих

11345329

99799947, 88722012, 99008163

Хан-уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 3-р хороо

info@gmmsut.mn

http://www.gmmsut.mn/

Фэйсбүүк

1 жилийн сургалтын элсэлт

 

  

 

 

  

          

Түр сургалтын танилцуулга

 

Мэргэжлийн нэр: Цахилгаан, хагас автомат гагнуур /анхан шат/

Индекс: IM 7212-19-01-301                 

Код: 7212-14

Сургалтын зорилго: 

Цахилгаан гар нуман ширээлтийн үед ашиглагдах тоног төхөөрөмж, хийн хамгаалалттай хагас автомат төхөөрөмжийн бүтэц, тэдгээрийн зориулалт, ажиллах зарчим, ширээгдэх материалын төрөл, онцлог, цахилгаан нумын  бүтэц, нумын асалт тогтворжилтонд нөлөөлөх нөлөөлөл, ширээлтийн техник эзэмших, электрод тэдгээрийн ангилал, марклалт, хийн хамгаалалттай хагас автомат төхөөрөмжийн  дамжуулах механизмд утас байрлуулж, сүвлэх, дамжуулах механизмын тохиргоо хийх, ширээлтийн гарын бүрэн, бүтэн байдлыг шалган тохируулах слесарийн ажиллабаруудыг гүйцэтгэх анхны мэдэгдэхүүн чадвартай болсон байна.

  • Орон зайн байрлалд цахилгаан нум асааж сурах
  • Хавтан лист дээр хэвтээ, босоо PA, PF, оёдол тавьж сурах
  • PA, PF байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
  • PA, PF байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2-р оёдол тавьж гагнах
  • Т-хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
  • PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах

Сургалт үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног

Мэргэжлийн нэр: Хагас автомат гагнуур /анхан шат/

Индекс: IM 7212-19-01-301                 

Код: 7212-14

Сургалтын зорилго: 

Хагас автомат гагнуурын үүсэл хөгжил, гагнуурын аппарат дамжуулах механизм, гагнуурт хэрэглэгдэх утас, төрөл, марк ангилал, ган түүний ангилал марк, гагнагдах чадвар, хамгаалах хий ба холимогууд баллоны өнгө, гагнах арга техник давуу талууд, гагнах хэвийн хэв гажилт арилгах арга зам, цахилгааны болон галын аюулгүй байдал, гагнуурын бүрэн бүтэн байдлыг шалган тохируулах слесарийн ажиллабаруудыг гүйцэтгэх анхны мэдэгдэхүүн чадвартай болсон байна.

  • Хавтан лист дээр хэвтээ, босоо PA, PF, PG, PC оёдол тавьж сурах
  • PA, PF, PC, PG байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
  • PA, PF, PC, PG байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2-р оёдол тавьж гагнах
  • PB, Т-хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
  • PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах

Сургалт үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног

Мэргэжлийн  нэр: Цахилгаан гагнуур  /Дунд шат/                                 

Индекс: IM 7212-19-01-301                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

Гар нуман ширээлтийн горим сонгох, металлын дотоод бүтэц, талсжилт химийн найрлагын тухай, металлын шинж чанар, төрөл ангилал, марклалт, илчийн боловсруулалтын тухай, цахилгаан нумын бүтэц, төрөл, нумын асалт тогтворжилт, гар нуман ширээлтийн үндсэн ба туслах горим, ширээх металлын зузаанаас хамаарч ширээх дарааллыг сонгох,  Орон зайн  бүх байрлалд  хавтан болон даралтат сав гагнах ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болсон байна. Хөнгөн цагаан ба түүний хайлшийг болон ширмийг электродоор, гар нуман ширээлтээр гагнах дадал эзэмших

Суралцагсдад тавигдах шаардлага

  • Гагнуурын  анхан шатны сургалтанд хамрагдаж төгссөн хүмүүс

Сургалт үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног

Мэргэжлийн нэр: Цахилгаан гагнуур  /Дээд шат/                                 

Индекс: IM 7212-19-01-301                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

Ширээгдэх металлын зузаан,эдлэлийн байрлал, ажлын байрны нөхцөл, ирмэгийн боловсруулалтаас хамааруулан үндсэн 4 холболтоор орон зайн бүх байрлалд нэг ба олон үетээр хавтан ширээх техник, орон зайн бүх байрлалд шугам хоолой татах,  нүүрстөрөгч ба чанаржуулсан ганг гагнах,хийцийн нүүрстөрөгчит ганг гагнах, ЦНГ-аар зүсэлт хийх, ширмийг хүйтнээр болон халааж гагнах,  Хар ба өнгөт төмөрлөг ба хайлшийн хими физик, механик, технологийн шинж чанар, төрөл ангилал, марклалтыг мэдсэнээр ширээгдэх металлын онцлог, шинж чанараас хамааруулан ширээлтийн горим зөв сонгох чадварыг эзэмшүүлэх,  ширээлтийн техник, технологийн дагуу орон зайн бүх байрлалд ажлын байрны тодорхой нөхцөлд ХАБЭА-н дүрэм зааврыг мөрдлөг болгон  хагас  автомат, аргон гагнуураар гагнах дадалтай болгох

Суралцагсдад тавигдах шаардлага:

  • Цахилгаан гагнуурчны мэргэжлийн дунд шатны сургалтанд хамрагдаж төгссөн

Сургалт үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног

Мэргэжлийн нэр: Хагас автомат гагнуур /Дээд шат/       

Индекс: IM 7212-23-01-301

Код: 7212-14

Сургалтын зорилго:

  • Гагнуурын тэмдэглэгээ ажлын зургийн дагуу гагнаж сурах
  • Төрөл бүрийн утсыг ялгаж чаддаг дадлага эзэмших
  • Холитог хийн төрөл ангилал эзэмших
  • 2 өөр төрлийн материал гагнаж сурах
  • Хагас автомат гагнуураар хавтан хийц, шугам хоолойн бүх байрлалд гагнах ур чадвар эзэмшүүлэх
  • Жац дор гагнуур хийх бүрэн автомат аппарат тоног төхөөрөмж ажиллуулж сурах
  • Хөнгөн цагаан хайлшийг гагнаж сургах
  • Суралцагсдад тавигдах шаардлага
  •  Хагас автомат гагнуураар 2-3 жил ажилласан байх

Сургалт үргэлжлэх хугацаа:  4 долоо хоног

Мэргэжлийн нэр: Аргон гагнуур /II шат-1/                               

Индекс: IM 7212-14-06-401                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

  • Аппарат тоног төхөөрөмжөө угсрах, холбох, тохиргоо үйлчилгээ хийх, ялгах чадвартай болох
  • Аргон хий болон баллонноо ялгаж чаддаг болох
  • 4-н төрлийн байрлалд PA, PC, PF, PE бүрэн эзэмшиж сурах
  • Аргон гагнуурын гагнах техникийг бүрэн эзэмших
  • 0.5 мм-ээс дээш зузаантай хавтан лист гагнах дадалд суралцах
  • Зэвэрдэггүй ганг гагнаж чаддаг болох

Суралцагсдад тавигдах шаардлага:

  • Цахилгаан гагнуурын 4-р зэргээс дээш байх
  • Цахилгаан гагнуурын тоног төхөөрөмжийн мэдлэгтэй байх
  • 3аб категори эзэмшсэн байвал зохино

Сургалт үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног

Мэргэжлийн нэр: Аргон гагнуур /II шат-2/                               

Индекс: IM 7212-14-06-401                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

  • Тоног төхөөрөмж болон аргон хийн бүх мэдлэгийг бүрэн эзэмших
  • Орон зайн бүх байрлалд шугам хоолой, метал хийц, даралтат сав гагнаж сурах
  • Зэвэрдэггүй ган, 2 өөр төрлийн материалыг сайн гагнадаг болох
  • Хослон гагнах арга техникийг эзэмших
  • Гагнах материалд гагнуурын утсыг сонгож сурах
  • Хөнгөн цагаан хайлш гагнах анхны мэдэгдэхүүнтэй болох
  • Гагнах эд ангийн ирмэгийн боловсруулалт хийж чаддаг болох

Суралцагсдад тавигдах шаардлага:

  • Цахилгаан гагнуурын 4-р зэргээс дээш байх
  • Аргоны анхны мэдэгдэхүүнтэй байх
  • Аргон гагнуурын тоног төхөөрөмжөө угсрах, холбож чаддаг байх
  • Гагнах материалдаа утсаа зөв сонгодог байх
  • 2аб категори эзэмшсэн байвал зохино

Сургалт үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног

Мэргэжлийн нэр: Аргон гагнуур /II шат-3/                               

Индекс: IM 7212-14-06-401                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

  • Шугам хоолойг чанарын өндөр түвшинд гагнаж чаддаг болох
  • Гаргасан гэмтэл согогийг засаж чаддаг болох
  • Даралтат шугам хоолойн ангилал түүний химийн шинж чанарыг мэддэг болох
  • Аргон гагнуурын утас болон түүний химийн шинж чанарыг бүрэн эзэмших
  • Гагнуурын аппаратны шошго уншиж чаддаг болох
  • Аргон хий болон хийн хийн хольцын хувь химийн шинж  чанарыг эзэмших
  • Орон зайн бүх байрлалд гагнах техникийг болон хослон гагнах аргыг эзэмших
  • Хөнгөн цагаан ба түүний хайлшийг аргон гагнуураар гагнаж сурах
  • Рентген зураг уншиж, чанар шалгаж сурах

Суралцагсдад тавигдах шаардлага:

  • Цахилгаан гагнуурын 5-р зэргээс дээш байх
  • Аргон гагнуураар гагнаж чаддаг байх
  • Тоног төхөөрөмжийг бүрэн эзэмшсэн байх
  • Аргон гагнуураар орон зайн бүх байрлалд гагнах чадварыг эзэмшсэн байх
  • 1в категори эзэмшсэн байвал зохино

Сургалт үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног

Мэргэжлийн нэр: Плазм огтлогч

Индекс: IM 7212-19-01-301                   

Код: 7212-14

Сургалтын зорилго:

Металлын физик, хими, механик шинж чанарын тухай мэдлэгт үндэслэн металлыг суурин болон зөөврийн зүсэх төхөөрөмж ашиглан  плазм нумаар,хүчилтөрөгчөөр нэвт буюу гадаргууд зүсэх ажлыг, ажлын байрны бүх нөхцөлд ХАБЭА, галын аюулгүй ажиллагааны дүрэм зааврын дагуу зохион байгуулах.Плазм нум, плазм шүршилт, плазм үүсгэгч хий, плазм шүршилтийн хошуу, плазм нумаар зүсэх үеийн аюулгүй ажиллагаа, зүсэлтэнд хэрэглэх хийн төрөл тэдгээрийн онцлог, зүсэгдэх материалд тохируулан шатах хий шингэнийг сонгох, хий шингэн агуулсан баллоныг байрлуулах, баллон болон хийн хэлхээнд редуктороо угсрах, хийн дамжуулах хоолойг шланг угсрах, зүсэгдэх материалын зузаанаас хамаарч зүсэгч хүшуу сонгох, зүсэлтийн дөлний чадвар тохируулах

Суралцагсдад тавигдах шаардлага:

  • Гагнуурчны мэргэжлийн  анхан ба дунд шатны сургалтанд хамрагдаж  төгссөн

Сургалт үргэлжлэх хугацаа: 7 хоног

Мэргэжлийн нэр: Хийн гагнуур /Анхан шат/                               

Индекс: IM 7212-14-06-401                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

  • Хийн гагнуурын аюулгүй ажиллагаа дүрмийн мэдлэгтэй болох
  • Хийн гагнуурын тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулж чаддаг болох
  • Хийн гагнуурын даралтыг зөв тохируулдаг болох
  • Орон зайн РА, РС байрлалд хавтан төмөр тулгаж гагнаж сурах

Суралцагсдад тавигдах шаардлага:

  • Цахилгаан болон хийн гагнуурын тодорхой мэдлэгтэй байх
  • С2Н2 болон О2-ийн анхны мэдэгдэхүүнтэй байх

Мэргэжлийн нэр: Хийн гагнуур /Дээд шат/                               

Индекс: IM 7212-14-06-401                 

Код: 7212-14

Сургалтын зорилго:

  • Хийн гагнуурын техникт хэрэгтэй чухал хийг нэрлэж чаддаг болох
  • С2Н2 болон О2-ийн шинж чанарыг тайлбарлаж түүнийг хадгалах талаар мэдлэгтэй болох
  • С2Н2-ийн ноцох температур, дөлний температур, дөлний илч, шаталтын хурдыг хэлж эдгээр шинж чанарыг пропаны шинж чанартай харьцуулж сурах
  • Манометрийн тэмдэглэгээ ба түүнийг холбох бүх боломжийг мэддэг болох
  • Дөл буцаж цохихоос хамгаалах хэрэгслийг угсарч сурах, түүний шинж чанарыг тайлбарлаж чаддаг болох
  • Орон зайн +РС, PF байрлалд хавтан төмрийг ирмэгийн боловсруулалттай гагнаж сурах, + РС, PF байрлалд хоолойг гагнаж сурах

Сургалтанд оролцогсодод тавигдах шаардлага:

  • Хийн гагнуурын анхан шатыг төгссөн байх
  • Даралтат сав шугам хоолой болон хийн талаар мэдлэгтэй байх
  • Хийн аюулгүй ажиллагааг судалсан байх ёстой
  • Барилгын цахилгаанчин 

Сургалтын агуулга:

  • Тогтмол ба хувьсах гүйдлийн хэлхээний үндсийг судлах, онолын мэдлэгээ дадлагатай холбон ашиглаж сурах
  • Олон улсын стандартын дагуу цахилгааны бүх төрлийн холболтын схемийг унших, үсгэн болон дүрсэн тэмдэглэгээг ашиглаж сурах, байршлын болон зарчмын схем зохиох, ажиллагааг тайлбарлах, угсарч ажиллуулах
  • Төрөл бүрийн гэрэлтүүлгийн хэлхээний схем зохиох, хэлхээ угсрах
  • Хөдөлгүүрийн хүчний болон удирдлагын хэлхээний схем зохиох, хэлхээ угсрах, хэлхээнд гарсан гэмтэл илрүүлэх
  • Нам хүчдэлийн сүлжээнд тавигдах хамгаалалтын ажиллагааг судлах, ашиглах
  • Цахилгааны тоноглолтой ажиллах аюулгүй ажиллагаатай танилцан улмаар цахилгаан гүйдэлд нэрвэгдэгсдэд анхнь тусламж үзүүлэх

Эзэмшвэл зохих чадвар:

Орон сууц, бүх төрлийн барилга байгууламж цахилгааны холболтуудыг хийх, холбогдох тоног төхөөрөмжүүдийг сонгох, суурилуулах,угсрах, засвар үйлчилгээ хийх, гэмтэл илрүүлэх, устгахаас гадна ахуйн цахилгаан хэрэгслийг засварлах чадвар эзэмшинэ.

 

Суралцагсдад тавигдах шаардлага: Сэтгэн бодох чадвар өндөртэй, хариуцлагатай, няхуур, суурь боловсролтой байх

Багшийн нэр: Д.Оюунбилэг

Үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног 

Сайн токарьчин төмөрлөгийн зураач, барималч байдаг

Токарьчин-фрезерчин өнгөлгөөчин хос мэргэжил

Сургалтын агуулга:

  • Металл боловсруулах технологи
  • Токарийн суурь машиныг ажилд бэлдэх, токарийн ажилд хэрэглэгдэх багаж хэрэгслүүдийг сонгож, ашиглаж сурах
  • Металл боловсруулах ажилд хэрэглэгдэх
  • хэмжилтийн багажуудтай харьцаж нарийвчлалын өндөр түвшинд хэрэглэж сурах
  • Токарийн ажилд хэрэглэгдэх материалуудын шинж чанаруудыг мэдэх
  • Техникийн шугам зураг унших, зурах
  • Токар фрезерийн суурь машинуудыг бүрэн эзэмшиж, үйлдвэрлэл дээр бүрэн ашиглаж чаддаг болно.

Эpэмшвэл зохих чадвар:

    Техникийн болон механикийн өргөн мэдлэгтэй болох ба металл боловсруулах суурь машинууд дээр бүрэн ажиллах чадвартай болно. Бүх төрлийн материал ашиглан уул уурхай, зам тээвэр,барилга, эрчим хүч зэрэг бүхий л салбарт шаардлагатай сэлбэг хэрэгсэл, эд ангийг хийх чадвар эзэмшинэ.

Суралцагсдад тавигдах шаардлага:

Сэтгэн бодох чадвар өндөртэй,гарын ур дүйтэй, хариуцлагатай, няхуур, суурь боловсролтой байх

Багшийн нэр: Д.Алтанбагана

Үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног 

 

ДЭЭРХ МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭЛСЭЛТҮҮДИЙГ АВЧ БАЙНА.

 

 

Манай сургууль нь Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран барилгын цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр 21 хоногийн сургалтанд тодорхой эрхэлсэн ажилгүй, мэргэжил эзэмшиж амжаагүй иргэдэд зориулсан төлбөргүй сургалт зохион байгуулж байгаа тул та манай сургалтын төвд хүрэлцэн ирж суралцахыг урьж байна. Манайх Герман улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Герман улсад багшлах, ажиллах эрхтэй, мэргэжлээрээ олон жил ажилласан ажлын өндөр туршлагатай багш нар таны төлөө чанартай сургалтыг явуулж байна.
"БИДНИЙ СУРГАЛТ-ТАНЫ ИРЭЭДҮЙ -МОНГОЛЫН ХӨГЖИЛ "