Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Уран бүтээлч та бүхнийг "Авдар" нүүдлийн уран хөтөлбөрт оролцохыг урьж байна

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Номадик Экспедишн ХХК-тай хамтран “АВДАР” нүүдлийн урлан хөтөлбөрийг зарлаж байна.

 

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2026 оны 6,7,8,9, 10-р сар

 

  • Өмнөговь аймгийн Гурван тэмээ жуулчны бааз 6,7,8,9-р сар
  • МУЗ-ийн “Улаан гэр” галерей -төслийн тайлан үзэсгэлэн 10-р сар

 

Хөтөлбөрийн зорилго:

 

“АВДАР” нүүдлийн урлан хөтөлбөр нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, олон улсын жуулчдад Монголын соёл урлагийг таниулан сурталчлах, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх

 

Урлагийн төрөл:                                                        

 

  • Ардын язгуур урлаг
  • Дүрслэх урлаг
  • Гар урлал
  • Хөгжим

 

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Уран бүтээлч нь Өмнөговь аймагт 21-30 хоног суурьшин, уран бүтээлээ туурвих боломжтой байх
  • Жуулчдад бүтээлийн танилцуулга, сургалт зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
  • Хөтөлбөрийн төгсгөлд хамтарсан тайлан үзэсгэлэнд оролцох боломжтой байх

 

Сонгон шалгаруулалт:

  • Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2026 оны 5-р сарын 25-нд зарлана.
  • Уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох байр, хоол, уран бүтээлчийн төлбөр, сургалтын зардал, түүнтэй холбогдох материалын зардлыг МУЗ хариуцна.

Бүрдүүлэх материал:

  • Уран бүтээлчийн танилцуулга, ажлын туршлага
  • Урлангийн хугацаанд туурвих бүтээлийн санаа, сургалт явуулах хөтөлбөрийн санал, төсөв

Холбогдох материалыг 2026 оны 5 сарын 18-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлийн development@artscouncil.mn и-мэйл хаягт ирүүлнэ үү.  

Дэлгэрэнгүй мэдээллийг  976-11-319015, 319017 утсаар холбогдон авна уу.

Холбоо барих