Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Монголын хүүхдийн ордон зуны эрчимжүүлсэн хөтөлбөрөө зарлалаа

Зуны амралтаа үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл Монголын Хүүхдийн Ордны зохион байгуулж буй эрчимжүүлсэн зуны сургалтуудад хамрагдаарай.
Сургалтын хугацаа:
2025 оны 6-р сарын 2-наас 7-р сарын 2-ны хооронд нэг сарын хугацаатай хичээллэнэ.

Сургалтын чиглэлүүд:
Урлагийн чиглэл:

  • Дуулаачийн дугуйлан
  • Бүжгийн дугуйлан
  • Драмын дугуйлан
  • Хийл, Морин хуур
  • Төгөлдөр хуур
  • Ёочин
  • Хуучир
  • Лимбэ
  • Ятга
  • Шанз зэрэг хөгжмийн дугуйлангууд

Гадаад хэл:

  • Англи хэл
  • Хятад хэл
  • Япон хэл

Шинжлэх ухаан, технологи:

  • Математик
  • Шинжлэх ухааны лаборатори
  • Шатрын дугуйлан

Урлаг, гар урлал:

  • Зургийн дугуйлан
  • Загвар зохион бүтээх, гар урлалын дугуйлан

Спорт:

  • Бөхийн дугуйлан

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Монголын Хүүхдийн Ордон
Утас: 11-318275, 11-324603
Имэйл: info@mxo.ub.gov.mn, surgalt@mxo.ub.gov.mn
Цахим хуудас: mxo.ub.gov.mn

Бүртгэл 5/22-06/01-ний өдрүүдэд 09:00-16:00
Төлбөрийн мэдээллийг холбогдох багшаас лавлана уу.

Холбоо барих