Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран “Cement Expo” зохион байгуулна

Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo-2025” үйл ажиллагааг ирэх сарын 2-нд “МПМ эвент холл”-д зохион байгуулах гэж байна.  

Энэхүү үйл ажиллагаанд цемент үйлдвэрлэлийн салбарын олон улсын чиг хандлага, шилдэг технологи, арга туршлага, манай дотоодын үйлдвэрүүдийн онцлог, бүтээгдэхүүний чанар стандарт, барилга бүтээн байгуулалтын салбарын хөгжил дэвшлийн талаар монгол төдийгүй олон улсын экспертүүд илтгэл сонирхуулж, тус салбарт хүчин зүтгэж буй бүтээн байгуулагчид, мэргэжилтнүүд оролцох юм.

Түүнчлэн хөгжингүй улс орнуудад хиймэл оюун ухааныг хүнд аж үйлдвэрийн салбарт хэрхэн нэвтрүүлж буй талаар сонирхолтой илтгэл, танилцуулгыг цемент үйлдвэрлэлийн салбарын эксперт хуваалцах ажээ.

Мөн “Cement Expo” үйл ажиллагааны нэрэмжит шагналтнуудыг дараах номинацаар тодруулна. Үүнд,

  • Шилдэг ногоон технологи хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж
  • Үйлдвэрлэлийн салбарын шилдэг ханган нийлүүлэгч
  • Дэвшилтэт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч

Монгол Улсад анх удаа үндэсний цемент үйлдвэрлэгчдийн нэгдэн зохион байгуулж буй “Cement Expo-2025” үйл ажиллагаанд барилга, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт хүчин зүтгэж буй мэргэжилтнүүд, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоо барих