37 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Буянт Ухаа ордонд зохион байгуулагдана. Барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралд зохион байгуулагддагаараа онцлог тус үзэсгэлэн яармагт барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч дотоодын болон олон улсын 400 гаруй бизнес эрхлэгчид нэг дор цугларан салбартаа шинээр нэвтэрч буй техник технологи, бүтээгдэхүүнээ танилцуулна.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчдэдээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн эхний өдөр /2025.04.11/ 14:00-15:00 цагийн хооронд
Хот Байгуулалт Барилга Орон Сууцжуулалтын яам болон Байгаль Орчин Уур Амьсгал Өөрчлөлтийн яамаас холбогдох албаныхан төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдол, өөрчлөлт шинэчлэлтийн талаар илтгэл танилцуулна.
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр /2025.04.12/ 11:00- 15:00 цагийн хооронд
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр салбарын инженер техникийн ажилтнуудад зориулан барилгын салбарт шинээр нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт технологи, гаднын ажиллах хүч, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн судалгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавина.
Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр /2025.04.13/ 12:00- 13:30 цагийн хооронд
Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр иргэдэд чиглэсэн амины орон сууцны зураг төсөл гаргах, нийтэд хүртээмжтэй төлөвлөлт зэрэг сэдвээр илтгэл тавина.