Хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй 19 сургалт явуулах бөгөөд бүртгэлийг ирэх долоо хоногт хийнэ гэдгийг мэдээллээ. Хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 5-9-нийг хүртэл үргэлжилнэ.
Дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлийн 19 төрлий дугуйланд хүүхдүүдийг бүртгэх гэнэ.
2024-2025 оны хичээлийн жилд:
- Уран зураг
- Уран баримал
- Монгол уран бичлэг
- Сүрлэн наамал
- Сүрлэн сүлжмэл
- Баримал керамик
- Хүүхэлдэй бэлэг дурсгал
- Монгол үндэсний хувцас загвар
- Үндэсний уран хатгамал
- Гар урлал
- Арьсан урлал зэрэг сургалт хичээллэх юм.
Бүртгэх хугацаа:
Тав хоног үргэлжлэх аж.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Нэг хувь цээж зураг
- Хүүхдийн төрсний гэрчилгээ