“Америкийн баримтат кино өдрүүд 2024” (American Film Showcase буюу AFS)–ийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулах ба бүх үзвэр үнэ төлбөргүй байх юм.
Америкийн баримтат кино өдрүүд (American Film Showcase буюу AFS)-ийг Гэгээнтэн кино театрт энэ сарын 26 аас 29 ний өдрүүдэд зохион байгуулах ба бүх үзвэр үнэ төлбөргүй байх юм. Энэхүү кино өдрүүдийг АНУ-ын Элчин сайдын санаачлагаар тус яам болон Монголын кино институт хамтран зохион байгуулж байна. 2015 оноос хойш AFS хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж, АНУ-аас кино мэргэжилтнүүдийг урин авчирч, олон талт сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар иржээ.
Энэхүү хөтөлбарийг хэрэгжүүлэхдээ ЭСЯ, дотоодын төрийн бус байгууллага болон боловсрол соёлын байгууллагуудтай хамтардаг. Энэ жилийн хөтөлбөрийн нээлтийг Тина Тернерийн намтар бүтээлээр нээж, Сезам гудамж, дэд бүтэц, байгаль орчин, ЛГБТИК+ хүмүүсийн эрх, нийгмийн сүлжээний хуурмаг мэдээлэл, нөлөөлөгч нарын тухай сонирхолтой баримтат кинонуудыг дөрвөн өдрийн турш хүргэхээр бэлдээд байна.
Уг хөтөлбөрийг Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо болон Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кино Урлагийн Сургууль (SCA) хэрэгжүүлдэг. AFS нь улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай хамтран жил бүр дэлхийн 60 гаруй оронд кино үзвэр болон мастеркласс сургалтуудыг зохион байгуулдаг ажээ. AFSнь AFS нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Америкийн кино урлагаар дамжуулан дипломат харилцааг хөгжүүлэх тэргүүлэх зэргийн соёлын хөтөлбөр юм. Гэгээнтэн кино театрт үнэгүй хүрэх бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгоно.
- 8-26 буюу Даваа гарагт 18:30 Тина 118’ Дэн Линдси, Т. Ж. Мартин
- 21:30 Нэгэн гудамжны нөхөд 107’ Мэрилин Агрело 8-27
- МЯГМАР 19:00 Цахилгаан шатны төлөө 13’ Мартына Староста + Манай хот тосгод 87’ Стивен Ашер, Жинн Жордан
- 21:00 Хүний хүчин зүйл 78’ Мэттью Теста 8-28
- ЛХАГВА 19:00 Эрх тэгш 148’ Стивен Кайак, Кимберли Рид 8-29 ПҮРЭВ 19:00 Надад итгэ 91’ Роко Белич бүтээлүүд гарна.