Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн "Чингис хаан" музейн тасалбар үнэтэй байна гэх олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.
Уг музейн тасалбарын үнэ том хүн ₮30,000, оюутан ₮25,000, гэр бүл ₮20,000 төгрөг, 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилнэ хэмээн тус музейн захирал С.Чулуун мэдээлсэн юм.
Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн харьяа музейнүүдийн тасалбарын үнэ ямар байгааг тодруулахад 1,500-10,000 төгрөг байна.
Монголын үндэсний музей
Том хүн ₮10,000
Оюутан ₮2,500
Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй
Богд хааны ордон музей
Том хүн ₮8,000
Оюутан ₮3,000
Хүүхэд үнэ төлбөргүй
Үлэг гүрвэлийн музей
Том хүн ₮9,000
Хүүхэд үнэ төлбөргүй
Чингэлтэй дүүрэг, хуучнаар Лениний музейн байр.
Чойжин ламын сүм музей
Том хүн ₮8,000
Оюутан, өндөр настан ₮3,000
Хүүхэд үнэ төлбөргүй
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Том хүн ₮8,000
Оюутан ₮2,500
Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй
Улаанбаатар хотын музей
Том хүн ₮3,000
Оюутан ₮1,500
Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй
Монгол цэргийн музей
Том хүн ₮5,000
Оюутан ₮3,000
Хүүхэд үнэ төлбөргүй
Монголын театрын музей
Том хүн ₮5,000
Оюутан ₮3,000
Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй
Соёлын төв өргөөний Б корпуст байрладаг.
"Чингис хаан" музейн тасалбарын үнийг холбогдох хууль, журмын дагуу тогтоосон
"Чингис хаан" музейн тасалбарын үнийг хэрхэн тогтоосон талаар тодруулахад "Холбогдох хууль, журмын дагуу тасалбарын үнийг тогтоосон. "Чингис хаан" музей тухайн үеийн Ерөнхий сайдын /одоогийн Ерөнхийлөгч/ санаачилгаар Соёлын яамны харьяанд үүсгэн байгуулагдсан" гэлээ.
Хуульд зааснаар музейн үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр музейн захирал тогтоодог байна.
Харин Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс музейд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй болсон юм.
Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэн буурин дээр нь "Чингис хаан" музейг барьсан түүхтэй. Гэхдээ Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих Засгийн газрын шийдвэр 2019 онд гарсан билээ.
https://ikon.mn/n/2ozl