Энэ ням гарагт зохион байгуулах автомашингүй өдрийн талаар Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө. Тэрбээр "Автомашингүй өдрийг 2009 оноос хойш Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулдаг байсан. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулж чадаагүй тул энэ жил, энэ ням гарагт "Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа" уриан дор өргөн хүрээнд зохион байгуулах гэж байна. Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжрулаах тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг хийх уриан дор дэлхийн хотууд жил бүр есдүгээр сарын 22-нд автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзаж, явган алхаж, дугуй унах нь эрүүл мэндийн талаасаа ач холбогдолтой, мөн нийтийн тээврээс татгалзсанаар агаар орчны бохирдлыг ч бууруулна.
Энэ ням гарагт олон арга хэмжээ зохион байгуулна. Ялангуяа, спортын олон тэмцээн уралдаан хийнэ. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд, гар зургийн уралдаан, флашмоб, жүжигчилсэн тоглолт зэрэг төв талбайд зохион байгуулагдана. Зөвхөн төв талбайд биш дүүрэг бүр дээр арга хэмжээ болох болно. Мөн автомашингүй өдрийн орой нь сонгодог дуурийн тоглолт, Монголын хүүхдийн ордны урлагийн тоглолт зохион байгуулагдана." гэв.