Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Дуучин Үүрээгийн анхны бие даасан тоглолт болоход 3 хоног үлдлээ

Дуучин Үүрээгийн анхны бие даасан тоглолт болоход 3 хоног үлдлээ

 

"Чиний хайранд", "Чамайгаа санахаар", "Чамайгаа оллоо" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайх урлагаас нэг хэсэг хөндийрсөн ч эргэн ирээд буй. Өмнө нь хамтлаг дуучидтай хамтран дуулж уран бүтээл гаргаж байсан бол энэ удаад бие даасан уран бүтээлүүдээ гаргаж эхлэх болсон.

Тэгвэл дуучин Үүрээ хамгийн анхны бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх тоглолтоо энэ сарын 09-ны баасан гарагт "UB раlасе"-д хийж, фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.

Түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг олон уран бүтээлчид түүний тоглолтод оролцох аж. Тэдгээр эрхэмүүдээс дурдвал “Guys” хамтлагийн дуучин Төгсбаяр, Хар тас, Ice Top, Digital, MonTa Rep, Snep, AXCEGL, Roditel болон Мөнхбат зэрэг алдартнууд үзэгчдийн сонорыг мялааж, хит дуунуудаа эгшиглүүлнэ.

Холбоо барих