Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг болох "ICE TOP" хамтлаг үнэнч фенүүддээ зориулсан "VIP" тоглолтоо хийхээр болжээ.
Ирэх есдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдах уг тоглолтоо сүүлийн үед трэнд болоод буй "Z'TERRA"-ийн энэ зуны хамгийн сүүлийн террас дээх хийхээр төлөвлөөд байна.
Тус тоглолтод урилгаар дуучин Ука, AM-C болон реппэр Big Gee, Roockie, мөн Vandebo хамтлагийн залуус хүрэлцэн ирж хит уран бүтээлүүдээсээ толилуулна.
Задгай талбайд тухлан дуртай хамтлаг, дуучдынхаа тоглолтыг үзэхээр ирэхдээ hoodie болон бомбертой ирэхэд хангалттай гэнэ. 21-ээс дээш насныханд зориулан тоглох уг тоглолтын тасалбар 50.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.