Анх 1997 оноос эхлэн ЭЕШ-ийн бэлтгэл болон математикийн ганцаарчилсан сургалтууд явуулж үйл ажиллагаагаа эхэлсэн Мёбиус сургалтын төв нь Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн Холбоо байгуулагдах үндэс суурь болсон. Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн Холбоо нь 2008 оноос тусдаа бие даасан үйл ажиллагаагаа 4-14 насны хүүхдүүдэд зориулан соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалт явуулж, 2012 оноос UCMAS олон улсын байгууллагад нэгдэж орсноор эдүгээ салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн багш хамт олон болоод байна. Манай холбоо нь 2015 оны 1-р сараас “TOYA” Хүүхэд Хөгжлийн Академи болон өргөжиж Монгол улсын 21 аймаг, хотын 8 дүүрэгт өөрийн гэсэн салбар сургалтын төвүүд мөн бүрэн дунд сургууль, лаборатори цэцэрлэгүүдтэй болсон билээ.