Хүүхдийн Нарс зуслан 1972 онд байгуулагдсан, нийслэлийн ногоон бүсийн зуслан юм. Нэг ээлжиндээ 250-280 хүүхэд амраах хүчин чадалтай ба хүүхдийг 3-10 хоногийн хөтөлбөрөөр хүлээн авч амруулж байна.
Нарс зусланд нийслэлийн болон 21 аймаг мөн ОХУ, БНХАУ, Франц, АНУ, БНСУ, Австрали зэрэг 10 гаруй орны хүүхэд багачууд зорин ирж амардаг. Тус зуслан нь ОУ-ын зуслангуудын холбооны гишүүн бөгөөд ОХУ, Австрали зэрэг орны хүүхдийн байгууллагатай хамтран хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Зуслангийн үйл ажиллагааг үнэлэн 2015, 2016, 2018 оны Нийслэлийн “Шилдэг зуслан” шагналыг олгосон.