ЦОГЦОЛБОРЫН ТАНИЛЦУУЛГА Тус цогцолбор нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн төрийн үйлчилгээний байгууллага юм. ЦОГЦОЛБОРЫН ЗОРИЛГО Улс үндэстний хүүхэд, өсвөр үеийг : -ая тухтай амруулах -нас, биеийн онцлогт тохирсон хөтөлбөрөөр үйлчлэх -нийгмийн хөгжлийн үнэт баялаг, үндэсний ёс заншлаас суралцуулах -Хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийг дэмжих, -хөгжих эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд оршино. БИДНИЙ ЗОРИЛТ Хүүхэд бүрийг : -нийгмийн амьдралд оролцогч, санаачлагатай, бүтээлч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, -харилцааны ур чадвар, соёлд суралцахад дэмжлэг үзүүлэх, -уламжлалт зан заншил, улс үндэстнүүдийн соёлыг танин мэдэх, -Амьдрах ухааны чадвар, дадал суулгах ТҮҮХЭН ТОВЧООН 1978 он -250 хүүхэд хүлээн авах зуны барилга байгууламжууд баригдаж анхны нээлтээ хийлээ. -ЗХУ-ын Олон улсын Орлёнок лагерьтай холбоо тогтоон тэдний туршлагыг хэрэгжүүлж эхэллээ. 1981 он -250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өвлийн байр ашиглалтанд орлоо. -“Харшийн сүлд модны наадам “ хийж эхэллээ. 1990 он: -Жилдээ 21-45 хоногийн хугацаатай хүүхэд хүлээн авч ээлж зохион байгуулж, улсын хэмжээнд пионерийн байгууллагын ажлын онол арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх түшиц байгууллага нь болсон.