Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

UMECO

“ЮМЭКО” ХХК -ийн тавилгын үйлдвэр нь тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд №1 Герман улсын HOMAG GROUP, Австри улсын FELDER фирмүүдийн суурь машинуудаар бүрэн тоноглогдсон.

Бид тавилгандаа олон улсын стандартыг хангасан, хүний биед хор нөлөөгүй, тавилгын зориулалттай Германы EGGER, Италийн CLEAF, Швейцарийн KRONO компиудаас E1 зэрэглэлийн, дундаж нягтралтай, өнгөлгөөтэй MDF болон ДСП хавтанг ирмэг хуулганы хамт шууд импортлон үйлдвэрлэлд ашиглаж байна.

Мөн тавилгын туслах эд анги, тоноглолд Германы алдарт HETTICH, Италийн FGV брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг.

Манай тавилгын үйлдвэр хэрэглэгчийн хүссэн өнгө, загвараар доорх нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үүнд:

  • Хувцасны өрөө, унтлагын болон үүдний өрөөний шкаф, өрөө тусгаарлагч
  • Хавтан, UV, Акриллак, Будган хаалгатай гал тогоо
  • Захиалгат тавилга: зочид буудал, офис, сургууль, цэцэрлэг, номын сан, үйлчилгээний  газрын бүх төрлийн тавилгууд

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

ЧАНАР, МЭДЛЭГ БА ХӨГЖИЛ, ХАМТЫН ХҮЧ

АЛСЫН ХАРАА

Үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлэгч үйлдвэр болоход оршино.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрэглэгчийг дээдэлсэн чанартай үйлдвэрлэл нь бидний эрхэм зорилго мөн. Дэвшилтэт шинэ тоног төхөөрөмж, шилдэг түүхий эд материалаар монгол хүний ур ухаан шингэсэн өвөрмөц, чамин шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж МОНГОЛ брендийг бий болгох.

Холбоо барих

7577-7775

9921-1922

УБ хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн гудамж Г-64, UMECO ХХК-ийн байр

ochbayar.b@umeco.mn

http://umeco.mn/

Фэйсбүүк

ISO 9001:2015, 45001:2018 Стандаруудыг нэвтрүүлж тавиилгын салбарт анхдагч нь боллоо.