Саусгоби Ресурс Лимитед (“Саусгоби”) нь Хонконгийн Хөрөнгийн Бирж (HKEX: 1878) болон TSX Венчур Бирж (TSX-V: SGQ) дээр давхар бүртгэлтэй нүүрс нийлүүлэгч компани бөгөөд Монгол, Хятадын бизнесийн салбарын нөөц боломжийг холбох олон улсад танигдсан нэр хүнд бүхий уул уурхайн компани болох зорилт тавин ажиллаж байна.
Саусгоби компани нь логистикийн дэд бүтэцтэй, арилжааны чадамж бүхий стратегийн ач холбогдолтой нүүрсний ордыг эзэмшиж олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Манай гол нүүрсний уурхай болох Овоот Толгой уурхай нь Монгол-Хятадын хилээс хойд зүгт 46 км зайд байрладаг тул төмөр замын сүлжээгээр дамжуулан нүүрсээ Хятадын нүүрс хэрэглэдэг томоохон төвүүдэд нийлүүлэх боломжтой. Мөн Саусгоби нь Монгол Улсын Өмнөговь аймагт орших төмөрлөгийн болон чулуун нүүрсний ордуудын хайгуул болон ашиглалтын лицензийг эзэмшдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг Нүүрс хэсгээс харна уу.
Саусгоби нь Монгол улсад аюулгүй үйл ажиллагааны арвин түүхтэй бөгөөд тус компанийн охин компани болох Саусгоби Сэндс ХХК нь олон шагнал хүртсэн, Монгол улсын хамгийн том бөгөөд нийтэд танигдсан аж ахуйн нэгжүүдийн нэг билээ. Шагналын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Саусгоби компани нь Хятад, Монголын өвөрмөц элементүүдээ ашиглан хоёр улсыг холбосон гүүр болж Хятад Улсын “Бүс ба Зам” санаачилгаас ялангуяа байгалийн нөөц баялаг, эрчим хүч болон дэд бүтцийн салбарт гарч буй боломжийг бүрэн ашиглах өргөн боломжтой компани юм.