“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэсийн уурхай ба дэлхийн хамгийн
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган нэмүү өртөг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.
“Оюу толгой” компани байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд, өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.
Бидний зорилго
“Дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орноо хөгжүүлэх
Энэ нь бидний оршин тогтнох үндэс юм. Бид аюулгүй ажиллагааг хамгаас түрүүнд тавин ажилладаг. Манай ажиллагсад өдөр бүр гэртээ харихдаа гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд байх нь хамгаас чухал. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг зэсийн бизнесийн хувьд олон улсын зах зээлийн орчинд өрсөлдөхүйц, үр ашигтай үйл ажиллагаа бүхий, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх ёстой.