Ачит-Ихт ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, үнэт чанараа алдаж байсан холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, эдийн засгийн эргэлтэд оруулан, Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн 99.999%-ийн цэвэршилттэй катодын зэсийг 8 дахь жилдээ үйлдвэрлэн, экспортод гаргаж байна.