Бид уурхай, хайлуулах, боловсруулах үйлдвэр, борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төв ажиллуулах зэргээр дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж байна. Манай геологичид алс хязгаар газар нутгуудыг судалж, манай байгаль хамгаалагчид Канадын хүрэн баавгай, Австралийн баруун эргийн нүүдлийн шувуудыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг. Үйлдвэрлэдэг түүхий эдээ дэлхий даяарх хэрэглэгчдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэхийн төлөө манай маркетингийн баг ажилладаг.
Бид дэлхийн хамгийн том робот, бас хамгийн жижиг роботыг (түүнийг Марк гэж нэрлэдэг) зохион бүтээсэн. Рио Тинто групп очир эрдэнийн уурхайгаа эрчим хүчээр хангах зорилгоор Арктикийн тойргоос урагш 200 км газарт салхин цахилгаан станц байгуулсан. Мөн 2018 онд малтмал түлш, түүний дотор нүүрсний бизнесээс татгалзсан цор ганц уул уурхайн томоохон компани болсон юм. Бид уур амьсгалын өөрчлөлтийн шийдэлд гар бие оролцох чин хүсэл эрмэлзэлтэй төдийгүй үүнийгээ ч бодитой ажил хэрэг болгон, хувь нэмр оруулсаар байна.
Бид Худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтыг сахилга баттай хуваарилах, чанартай төслүүд, урт хугацаанд таатай нөхцөл бүхий салбарт хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигчдэдээ онцгой үр өгөөж өгч ажиллахыг бид эрмэлздэг.
Манай компани Испанийн Андалусиа мужийн Рио Тинто голын эрэгт 1873 онд байгуулагдсан. Бид өнөөг хүртэл хийж бүтээсэн бүхнээрээ бид бахархдаг.
Манай хамт олон Рио Тинтогийн ирээдүй улам тод гэрэлтэх ирээдүйд итгэдэг, түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг.