МоЭнКо ХХК нь Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд (МЕК) компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Хөшөөтийн уурхайг ашиглах төсөл нь Монголын баруун бүс нутаг, тэр дундаа олон үндэстний өлгий нутаг Ховд аймгийн хэмжээнд уул уурхайн томоохон төсөл болон өргөжиж, Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Компани хариуцлагатай уул уурхайн тэргүүн туршлага, аюулгүй ажиллагааны стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн цар хүрээгээ нэмэгдүүлэн, улмаар олон улсын коксжих нүүрсний зах зээлд бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөхүйц бөгөөд салбартаа тэргүүлэх компани болохыг эрхэм зорилгоо болгодог.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар – 14250, Сүхбаатар дүүрэг, 4 -р хороо, Сөүлийн гудамж -23, Түшиг төв, 3-р давхар
Утас:7711 0567