Бизнесийн гараа
Үндэсний хөрөнгө оруулалттай Монгол улсын тэргүүлэх аж ахуйн нэгж болох гараагаа “Монголын Алт” (МАК) ХХК нь 1993 онд уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол улсын хөгжлийг түргэтгэх гол салбаруудын нэг болох уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэн хөгжих боломжийг тэр үед олж харан алсын хараагаа тодорхойлох түүхэн цаг хугацаа байсан юм.
Геологи хайгуулаас хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх эхний 10 жил
Монгол улсын байгалийн баялгийг мэргэжлийн түвшинд судлан шинжилж, арвин их нөөцийг эдийн засгийн үр ашигтайгаар эргэлтэд оруулах замаар “Монгол улсын хөгжил – Үйлдвэрлэгч орон” байх зарчмийг дээдэлсэн, амжилтаа ахиулсан он жилүүд байлаа.
Энэ он жилүүдэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, бүс нутгийн хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсрол улмаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь компанийн эрхэм зорилго байсан.
Дэлхийн техник технологийн дэвшлийг Монголд нутагшуулж, Монгол хүний ур чадварыг хөгжүүлсэн удаах 10 жил
Уул уурхайн салбарт боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг баримтлан, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийг эх орондоо цогцлоох их бүтээн байгуулалтын үеийг эхлүүллээ.
Дэлхийн жишигт нийцсэн техник технологи бүхий МАК ЕВРО БЛОК үйлдвэр, МАК ЕВРО ЦЕМЕНТ үйлдвэр зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр барилгын салбарт импортын хараат байдлыг зогсоож, дотоодын зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болголоо.
Монгол хүн эх орондоо ажиллах, өөрийн эзэмшсэн мэргэжил, олж авсан ур чадвараар бахархах, цаашид хөгжиж дэвших хүсэл эрмэлзлэлийг нь дэмжсэн таатай нөхцлийг бий болгон ажиллаж байна. Уул уурхай, барилгын материал, аялал жуучлал, иргэний нисэх, хөдөө аж ахуйн чиглэлээр Монголын мянга мянган залуус нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр нэгдэн ажиллаж Монголын үндэсний компанийг бий болгон улс орныхоо ирээдүйн хөгжлийг түүчээлсэн он жилүүд үргэлжилж байна.