Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Эрдэнэс Монгол ХХК

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.

Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.     

Тус компани цаашид байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхээр зорьж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгалийн баялгийг удирдаж, үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгоно.

АЛСЫН ХАРАА

Хөрөнгийг удирдаж, хөгжлийг хөтөлнө.

УРИА ҮГ

Эрдэнэсийг иргэн бүрт

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Xууль дээдлэх – Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө
  • Сайн засаглал – Компанийн засаглалын зарчмуудыг мөрдлөг болгоно
  • Ил тод байдал – Компанийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгоно
  • Эдийн засгийг төрөлжүүлэх – Уул уурхайн бус бизнесийн салбарт хөрөнгө оруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна
  • Хүний хөгжил – Боловсролыг эрхэмлэж, чанартай амьдралыг бий болгоход хувь нэмрээ оруулна.

Холбоо барих

7555-3399

Монгол Улс, Улаанбаатар хот 14240 Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар

info@erdenesmongol.mn

http://erdenesmongol.mn/

Фэйсбүүк

Бид юу хийдэг вэ

"Эрдэнэс Монгол" ХХК нь 2007 онд байгуулагдаж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох нь “Эрдэнэс Монгол” компанийн эрхэм зорилго юм.

 

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх талаар:

  • САХБАМО-ын төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрх эдлэх
  • Төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого
  • САХБАМО-ыг ашиглах урьдчилгааны орлогыг төвлөрүүлэх
  • Төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх

Стратегийн ордын ашиглалтын талаар:

  • Ашигт малтмын геологийн судалгааны хайгуулын ажил гүйцэтгэх
  • САХБАМО-ын нөөц, хил хязгаарыг тогтоох аргачлал, зарчмыг боловсруулан эрх бүхий эрх бүхий байгууллагаар батлуулах
  • Ордыг дангаараа болон бусад этгээдтэй хамтран ашиглах
  • Ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах
  • Дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Нөөцийн хуваарилалт, тээвэр, агуулах, гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ
  • Ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх

Тусгай зөвшөөрөл, эд хөрөнгө эзэмших,ашиглах, захиран зарцуулах талаар:

  • САХБАМО-ын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, барьцаалах
  • САХБАМО-ын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, тооллогыг зохион байгуулах
  • Эд хөрөнгө, тоног төхөөрөмж болон оюуны өмчийн эрхийг эзэмших, ашиглах, түрээслэх, худалдах

Санхүүжилтийн эх үүсвэр олох, хуваарилах талаар:

  • САХБАМО-ын ашиглалтын чиглэлээр IPO, PP хийх замаар хөрөнгө оруулалтыг татах
  • Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өрийн бичиг /бонд/ гаргах, хувьцааг нь эзэмшдэг хуулийн этгээдэд зээл олгох
  • Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, стратегийн хөрөнгө оруулагчийг татан оролцуулах

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар:

  • Маркетингийн бодлого, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах
  • ТЭЗҮ, нөөцийн үнэлгээ, хөрөнгө, санхүүгийн төлөвлөлт хийх
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
  • САХБАМО-ын мэдээллийг дотоод, гадаадад сурталчлах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах

 

АМЖИЛТЫН ХӨТӨЧ

Бид хөрөнгө оруулалт болон санхүүгийн өндөр мэдлэгтэй, мэргэжилдээ чадварлаг, шилдэг хүний нөөцийг бүрдүүлэх замаар зорилгодоо хүрэх болно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИ

Тэргүүлэх технологи, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу чанартай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ.

Нөөцийг ухаалгаар удирдаж, санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгож, өсөлтийг хангана.

Охин болон бүрэлдэхүүн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц удирдлагын системийг нэвтрүүлж хөгжүүлнэ.