Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Трансвест Монголиа ХХК

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг.

Манай компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компаний охин компани юм.

Трансвест Монголиа ХХК- ын Засвар Үйлчилгээний хэлтэс нь гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийнхүний нөөц болон үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.

 

Эрхэм зорилго

Бид хэрэглэгчдийнхээ өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт сайжруулан ажиллана. Бид дэлхийд тэргүүлэх бизнесийн түншүүд болон өөрсдийн өндөр ур чадварт ажилчин албан хаагчдын нэгдэлд түшиглэн салбартаа манлайлах ханган нийлүүлэгч компани байна. 

Алсын хараа

Хэрэглэгчиддээ тоног төхөөрөмж нийлүүлэлт болон холбогдох шилдэг шийдлүүдийг санал болгогч тэргүүний компани байна.

Холбоо барих

7577-9905

Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд гол гудамж, Уран Ган байгууламж

info@transwest.mn

http://www.transwest.mn/