Очир Ундраа ХХК нь 2000 онд үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө нийт 20 гаруй ажилтантайгаар худалдаа хангамж, геологи, хайгуул, ёслолын буудлагын импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид өөрийн салбар компаниудын аммонийн нитрат, бүх төрлийн уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэл, бараа материал, түүхий эдийн хэрэгцээг хангаж ажилладаг.
Очир Ундраа ХХК нь химийн бодис, уул уурхай, эрчим хүчний тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, барилгын материал, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын хэрэгсэл, тос, тосолгооны материал, сэлбэг, тоног төхөөрөмж, TEREX, CAT, DM-45 өрмийн машинуудын сэлбэг, хэрэгсэл, төрөл бүрийн моторын тосны шүүр худалдаалах, пиротехникийн хэрэгслийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ геологи хайгуулын суурь судалгааны ажил, эрэл-хайгуулын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэж байна.