Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Орон Сууцны Талбайн Хэмжилт

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ҮНЭН ЗӨВӨӨР ҮНЭЛҮҮЛЬЕ
Бид танай байрны талбайг (MNS6058:2009) стандартын дагуу хэмжиж, баталгаажуулан албан ёсны дүгнэлт тодорхойлолтыг тусгай зөвшөөрлийн хамт гаргаж өгөх болно.
Та өөрийн эзэмшлийн үнэн бодит хэмжээг тогтоолгосноор мк-ын зөрүүгээс үүдсэн хохирлоо барагдуулахаас гадна шинээр гэрчилгээ гаргуулах, мөн зах зээлд арилжихад ямар ч асуудал маргаангүй болох юм.
ТАЛБАЙН ХЭМЖИЛТ
-Шинээр ашиглалтанд орж буй #75м2-тай 2 өрөө байрнаас #5_21м2 дутаж л байна.
Яана даа яана хүмүүс минь шинэ байранд орлоо гээд л бөөн баяр хөөр болоод байдаг.
Гэвч тэр их хөлс хүчээ хөдөлмөрөө шавхаж авч байгаа байр чинь гэрээн дээрх хэмжээндээ хүрэхгүй илүү мөнгө төлөөд байна шүү дээ.
-1м2 = 2’500’000₮ гээд бодоод үзэхэд л энэ айлын хувьд 13’025’000₮-р хохирох эрсдлээс сэргийлж чадлаа.
-Мөн цаашлаад энэ хэмжээгээрээ дулааныхаа мөнгийг төлөөд явна гэхээр
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99495963, 99101701 дугаараас лавлана уу.

Холбоо барих

9949 5963

Баянгол дүүрэг 3-р хороо, Монгол төв, 402 тоот, Ulaanbaatar, Mongolia

btun0414@gmail.com

Фэйсбүүк

Орон Сууцны Талбайн Хэмжилт

-Шинээр ашиглалтанд орж буй #75м2-тай 2 өрөө байрнаас #5_21м2 дутаж л байна.
Яана даа яана хүмүүс минь шинэ байранд орлоо гээд л бөөн баяр хөөр болоод байдаг.
Гэвч тэр их хөлс хүчээ хөдөлмөрөө шавхаж авч байгаа байр чинь гэрээн дээрх хэмжээндээ хүрэхгүй илүү мөнгө төлөөд байна шүү дээ.
-1м2 = 2’500’000₮ гээд бодоод үзэхэд л энэ айлын хувьд 13’025’000₮-р хохирох эрсдлээс сэргийлж чадлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99495963, 99101701 дугаараас лавлана уу.

Орон Сууцны Талбайн Хэмжилт

ТАЛБАЙН ХЭМЖЭЭ МАРГААН ДАГУУЛСААР
Стандарт хэмжил зүйн үндэсний газраас батлагдсан MNS6058:2009 стандартад өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн эсэхийг тодруулан мэргэжилтэнтэй нь уулзаж, ярилцлаа.
Анх батлагдсан хугацаанаас өдийг хүртэл үг үсэг, найруулга зүйн нэг ч өөрчлөлт хийгдээгүй бөгөөд урьдын адил мөрдөгдөх зарчмаар хэрэгжиж байна.
Инженер нь энэ удаад стандартын өөрчлөлтөөс гадна дан ганц орон сууц бус оффис үйлчилгээ, агуулах, нийтийн зориулалттай ашиглалтын талбайг энэхүү мөрдөгдөж буй стандартад тусгаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах боломж байгаа эсэхийг тандах зорилгоор уулзсан боловч харамсалтай нь одоогоор тийм боломж байхгүй бололтой дог шүү
Учир иймд энэхүү салбарт ажиллаж, бодит үр дагавруудыг гэрчилж байгаа хүний хувьд цаашдаа энэхүү мөрдөгдөж байгаа стандартад өөрчлөлт шинэчлэлтийг хийх цаг нь болсон гэдгийг холбогдох албан тушаал бүхий хүмүүсд сануулахыг хичээж ажиллах болно оо. Яагаад гэвэл…
Энэхүү стандарт нь нэршлээсээ эхлээд л дан ганц ОРОН СУУЦны талбайг л стандартчилсан байдгаараа маш том сул тал болоод байгаа юм. Бусад төрлийн зориулалтаар баригдсан барилга байгууламжуудыг огт дурьдаагүй төдийгүй иймэрхүү төрлийн тусдаа стандарт, норм, дүрэм журам, хууль эрх зүйн акт нэг ширхэг ч байдаггүй билээ. Улаанбаатар хотод баригдсан бүх барилгыг 10 гэж үзвэл тэдний 8 нь тодорхой хэмжээнд талбайн хэмжээ нь зөрүүтэй байдаг (Үүнийг би өөрийн туршлагаар гэрчлэх болно). Мэдээж тэр бүх барилгууд бүгд орон сууцны зориулалттай биш байх нь тодорхой. Ингээд бодоод үзэхэд хэрэгцээ шаардлагынхаа дагуу иргэд маань худалдаж авах гэж буй юм уу түрээслэх гэж буй талбайгаа хэмжүүлэхэд гэрээн дээрхи хэмжээндээ хүрэхгүй маргаан үүснэ ээ!!!
Ийнхүү хэрэг явдал иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилждэг боловч тус талбай нь дутуу мк2-тай гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болчхоод байхад иргэд маань одоо мөрдөгдөж буй стандарт нь энэ төрлийн зориулалттай талбайд үйлчлэхгүй гэдэг шалтгаанаар ам руугаа алгадуулдаг.
Энэ бол байж болшгүй зүйл. Иймд та бүхэн маань инженертэйгээ ойр байгаарай. Хичээж ажиллах болно оо.