Цаг үеийн хөгжил, хотжилттой холбоотойгоор нийгэмд стресс менежментийн эрэлт хэрэгцээ улам их болсоор байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019 онд "Burnout" буюу "Архаг стресс"-ийг ажлын байранд тохиолддог үзэгдэл хэмээн тодорхойлж, Олон улсын өвчин, эмгэгийн жагсаалтад багтаасан байдаг. Тэгэхээр орчин үеийн амьдралын хэв маягийг дагасан энэ өвчлөлийг даруй эдгээж, эмчлэх хэрэгтэй бөгөөд түүнийг анагаах шинэ үеийн аргууд ч дэлхийд эрчтэй хөгжсөөр байна.
Архаг стресс нь “Ажилтай холбогдолтой стрессийг хангалттай зохицуулж чадаагүйгээс үүдэлтэй хам шинж” бөгөөд архаг стресс даамжирвал зүрх судасны болон сэтгэцийн өвчлөл үүсгэх, айх түгших, сэтгэл гутралд хүргэх эрсдэлд хүргэдэг байна.
Архаг стрессийг анагаах боломжтой юу? Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяар анагаах буюу хөгжимт бясалгалыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой гэж үздэг.
Дуу аялгуугаар бясалгана гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулан бясалгах "Focused awareness" төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амраах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг ба төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, салхин хонх зэрэг олон янзын хөгжмийн зэмсгийг ашигладаг.
ХӨГЖИМТ БЯСАЛГАЛ ДЭЭР СУУРИЛСАН
СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР
Монголд хөгжимт бясалгалыг маш амжилттай нутагшуулж байгаа "Sound Meditation Mongolia" нь ая хөгөөр анагаах, хүний бие, сэтгэл бодлыг тайвшруулах хөгжимт бясалгал дээр суурилсан стресс менежментийн хөтөлбөрийг хувь хүн, албан байгууллагад зориулан зохион байгуулж эхэлсэн байна.
Хөгжимт бясалгалыг дуут аяга, хэл хуур, гонг, хэнгэрэг, rainstick, салхин хонх зэрэг 10 гаруй хөгжмийн зэмсгүүдийг ашиглан оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан саунд арт бүтээлтэй хослуулан саунд терапиcт Б.Тэлмүүн нь удирдан явуулна.
Байршил: Соёмбо тауэр, 14 давхар, 141 тоот.
Та дэлгэрэнгүй мэдээллийг 97002707 утсаар холбогдон, аваарай.