Танилцуулга
Foxy spinning клуб нь 2019 онд үүсэн байгуулагдаж, эрчимтэй үйл ажиллагаагаа явуулсаар нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Манай клуб нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж илүүдэл жинтэй олон олон хүнд туслахыг зорилгоо болгон ажилладаг. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа дугуйтай жийлт буюу спиннинг, йог, кросспит, салса болон зумба бүжгийн сургалт зэрэг олон олон сургалтуудыг хичээллүүлж байна.
Түүнчлэн цар тахлын онцгой энэ өдрүүдэд спиннинг болон бусад хичээлүүдийг цахим хэлбэрээр орж байна.
Харин оюутан залуусдаа тусгайлан урамшуулал зарлан 3 сараар бүртгүүлбэл 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойг дуулгахад таатай байна.
Мөн бид бүхэн спиннинг клубд явж илүүдэл жингээсээ салахыг хүссэн ч цаг завгүй байдаг үйлчлүүлэгчиддээ зориулан спиннингийн анхан шатны хичээлийг CD болгон худалдаалж байна. Ингэснээр гэртээ болон албан байгууллага, ажилдаа хаана ч байсан спиннингээр хичээллэх боломжтой юм.
Манай клубд мэргэжлийн чадварлаг багш хамт олон таныг хүлээж байгаагаас гадна таныг ч мөн адил мэргэжлийн чадварлаг спиннингийн багш болгоход бэлэн байна.
Бид онцгой цар тахалын өдрүүдэд тоног төхөөрөмж болон хичээллэж буй өрөөннүүддээ ариутгал чийгшлийг тогтмол хийж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ эрүүл аюулгүй байдлыг цаг ямагт ханган ажиллах болно.
1st year anniversary surprise
Foxy спиннинг клуб нэг жилийн ойн баярынхаа хүрээнд 12/21 спиннинг уралдаант тэмцээнийг зарлаж байна. Энэхүү уралдаанд оролцох хүсэлтэй, илүүдэл жингээ хаях зорилготой 18-50 хүртэлх насны +65 жинтэй хүмүүс оролцох боломжтойгоос гадна уралдаант тэмцээний шагналын сан IPHONE12 загварын шинэ гар утас байх болно.
Тэмцээний бүртгэл 10-р сарын 25-аас 11-р сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Тэмцээн 11-р сарын 16-аас 12-р сарын 6-ны өдөр хүртэл болох болно.