ТАНИЛЦУУЛГА
Таны хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эрүүл мэнд
Ар Үр эмнэлэг нь 2010 онд байгуулагдан Монгол уламжлалт анагаах ухааны гол тулгуур болох судас оношилгооны аргыг ашиглан насанд хүрэгчид болон бага насны хүүхдүүдийн дархлааны системийн доголдол түүнээс үүссэн өвчин эмгэг, таван цул зургаан сав эрхтэний өөрчлөлт, өвчлөлийг оношилж Уламжлалт анагаах ухааны сонгодог заслуудыг, хануур хорхойн эмчилгээтэй хавсран эмчилдэгээрээ онцлогтой.
- Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний үр дүн өндөр, өртөг бага
- Хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдэг
- Байгалийн гаралтай, аюулгүй, хүртээмж чанартай эмнэлэгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч бүртээ хүргэдэг.
БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
Нэг: Судас барьж оношлох
Уламжлалт анагаах ухаанд судас оношилгоогоор 404 гаруй өвчнийг оношилдог.
Хоёр: Хануур хорхойн эмчилгээ
Хүний бие махбодид хануур хорхойн эмчилгээ хийхэд нэг дор 3-н төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
- Рефлексийн үйлчилгээ: Хүний биологийн идэвхит цэгт хануур хорхойн эмчилгээ хийгдсэнээр маш олон төрлийн биологийн идэвхит бодисыг хүний биед идэвхижүүлдэг.
- Механик үйлчилгээ: Хүний биеийн цус шингэлэх, цэвэрлэх үйлчилгээтэй.
- Биологийн үйлчилгээ: хануур хорхой нь хүний биед ашигтай 200 гаруй төрлийн шүүрэл ялгаруулдаг бөгөөд эдгээр нь өвдөлт намдаах, үрэвсэл дарах, цусан дахь холестерин бууруулах, хаван хөөх, хэсэг газрын хүчилтөрөгчийн хангамж сайжруулах, цусны эргэлт сайжруулах, дархлаа сэргээх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Гурав: Уламжлалт эмчилгээ:
Уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд нь дээд зэргийн тос, ариутгасан багаж хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслэлээр эмчилгээ хийгддэг.
- Дотор эрхтэний цэвэрлэгээний багцын эмчилгээ
- Хүзүү, нурууны шохойжилтын багцын эмчилгээ
- Монгол уламжлалт багцын эмчилгээ
- Энергийн сувгийн багцын эмчилгээ
- Бөөрний тамир сайжруулах, давсагны үрэвсэлийн эсрэг багцын эмчилгээ
- Үе мөчний өвчлөлийн багцын эмчилгээ
- Эмэгтэйчүүдийн энергийн сувгийн багцын эмчилгээ
- Эрэгтэйчүүдийн энергийн сувгийн багцын эмчилгээ
- Дархлаа сэргээх багцын эмчилгээ
- Цэр ховхлох, уушиг төлжүүлэх багцын эмчилгээ