ТАНИЛЦУУЛГА
“Мангут” эмнэлэг нь анх 2001 онд Нийслэлийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байгуулагдаж үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөн хүрээнд хүргэж байна. “Мангут” эмнэлэг нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангасан МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ бөгөөд 2005, 2008, 2012, 2015 онуудад тус тус Магадлан итгэмжлэгдсэн.