Танилцуулга
Сон Медикал Центр Улаанбаатар эмнэлэг БНСУ-ын “Сон Медикал Центр” эмнэлгийн сүлжээнд харьяалагдаж франчайз-салбарын түвшинд үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь 1986 онд БНСУ-н анхны нэгдсэн шинжилгээний төв, 2012 онд дэлхийн хамгийн том олон улсын шинжилгээний төв, 2013 онд олон улсын эрүүл мэндийн байгууллагын JCI магадлан итгэмжлэгдсэн.
“Сон Медикал Центр–Улаанбаатар” эмнэлэг нь Нэгдсэн шинжилгээний төв /лабораторийн бүх төрлийн шинжилгээ, ходоод бүдүүн гэдэсний уян дуран, дүрс оношилгоо, зүрхний холтер, цахилгаан бичлэг, зүрхний эхо, яаралтай тусламж үйлчилгээ, гэмтэл мэс засал, амбулатори буюу нарийн мэргэжлийн Дотор, зүрх судас, ерөнхий мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, хүүхэд нярай, эмэгтэйчүүд бөгөөд чадварлаг эмч мэргэжилтнүүд сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашиглан олон улсад мөрдөгдөж буй эмнэлгийн стандартыг ханган ажиллаж байна.
2020 онд Монгол Улсдаа дэлхийн жишигт хүрсэн, орчин үеийн чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, хилийн чанадад оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа зардлыг хэмнэх зорилгоор дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Сон Медикал Центр – Улаанбаатар” эмнэлэг байгуулагдсан.
Эрхэм зорилго : Биднийг зорин ирсэн үйлчлүүлэгч бүрт чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Алсын хараа : Байнга өөрчлөгдөн, шинэчлэгдэх ЭМНЭЛЭГ
Үйлчлүүлэгчид шуурхай хариу үзүүлэгч ЭМНЭЛЭГ
Байгууллагын сайн соёлыг эрхэмлэгч ЭМНЭЛЭГ
Глобалчлалд хөл нийлүүлэх ЭМНЭЛЭГ
Сэтгэл ханамжтай ажилтнуудтай ЭМНЭЛЭГ
Үнэт зүйлс : Халамж хүндлэл
Халуун сэтгэл
Хяналт хязгаарлал