Танилцуулга
“АСЭ” нь эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн анхдагч эмнэлэг юм. 2004 онд эмэгтэйчүүдийн болон урогинекологийн мэс заслыг эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт хөгжүүлэх эх суурийг тавих зорилгоор нээгдэж, 2011 онд гэхэд жил бүр 500 орчим үйлчлүүлэгчид яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хийж, умайн бүрэн унжилтын үтрээ хаах, дурангийн аргаар умайг сойх мэс заслыг үтрээгээр хийх, дурангийн мэс засал, хэвлийг нээж хийх гэсэн 3 аргыг хэрэглэн, эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд хэрэгжүүлж чадлаа.