Танилцуулга
Тотал музик хөгжмийн дэлгүүр нь 1994 онд үүсэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын хөгжмийн урлагт тайз, дэлгэцийн гэрэлтүүлэг, ЛЭД дэлгэц , хөгжмийн зэмсэг зэрэг дэлхийд алдартай 20 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлсээр байна.
Мөн түүнчлэн шилдэг дуучин, жүжигчдийн тоглолт, шоу арга хэмжээ, гадаа талбайн эвентүүдэд өндөр технологийн брэнд тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэн түрээсийн үйлчилгээгээр тэргүүлэгч хамт олон болсон байдаг.
Бизнес хэлэлцээрийн уулзалт, зохион байгуулалт зэрэг олон хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээнд орчны хана таазнаас хамааран дуу хоолой ойх, цуурайтах мөн сонсоход бэрхшээлтэй зүйлүүд тулгардаг. Мөн яаралтай арга хэмжээ уулзалтын үеэр чанарын шаардлага хангахгүй техник хэрэгслүүдээс болж хурал цуглааны цаг оройтох, цуцлагдах тохиолдлууд ч болдог.
Харин манай байгууллага энэ бүхнийг амархан шийдэх хурал уулзалтаас гадна сургууль, лекц, чуулганд ашиглаж болох утасгүй 250 хүртэлх нэгжийг хянах, чагнахаас урьдчилан сэргийлэх бүтэцтэй, хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй аудио системийг нэвтрүүлж байна.