Тус ордон нь 1959 онд Налайх дүүргийн их уурхайн дэргэд “Уурхайчдын соёлын ордон” нэртэйгээр байгуулагдсан. 2016 онд Нийслэлийн соёл урлагийн газрын даргын А/46 дугаар тушаалаар “Соёлын ордон” болон ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагааны чиглэл:
Соёлын ордон нь ЗГ, БСШУЯ, ЗДТГ-ын соёлын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах, дүүргийн хүн амд үзвэр үйлчилгээг тасралтгүй хүргэх, хүүхэд залууст сургалт, дугуйланг тогтмол явуулах номын сан, музей, уламжлалт соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажилладаг.
Давуу тал:
Дүүргийн бүх иргэдэд нээлттэй үйлчилдэг ба бусад хөгжил, оролцооны байгууллагуудтай нэгдэн үйл ажиллагааг нээлттэй түргэн хүргэдэг.
- Бүжгийн дугуйлан
- Уртын дууны дугуйлан
- Төгөлдөр хуурын дугуйлан
- Зураг сийлбэрийн дугуйлан болон
- Орон нутаг судлах танхим
- Номын сангын
- Үзвэр үйлчилгээг хүргэдэг