Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Баянгол дүүргийн Скаутын Холбоо

СКАУТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Уг зорилгод хүрэхийн тулд:

  • Залуу үеийнхнийг амьдрах ухаан боловсролын хүрээнд хамруулах, 
  • Скаутын арга хэрэглэн залуу хүн бүрийг өөрийгөө хөгжүүлэх явцад бие даасан, тусч, хариуцлагатай, өөрийгөө дайчлах чадвартай болгох,
  • Скаутын андгай, зарчимд тусгасан, оюун санаа, нийгмийн болон хувийн үзэл баримтлалд тулгуурлан өөрийгөө төлөвшүүлэхэд нь туслах болно.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СКАУТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            Монголын  Скаутын Холбоо нь 1991 оноос эхлэн хүүхэд залуу үеийнхний мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулж, скаутын хууль зарчмын дагуу, нийгэмд бүтээлч байр суурь эзэлсэн бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслах зорилгоор тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

            Баянгол дүүргийн Скаутын Зөвлөл 1992 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд дүүргийн 8.000 орчим хүүхэд залуусыг амьдрах арга ухаан ба скаутын үйл ажиллагаа, сургалтуудад хамруулсан байна.. 

            Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 300 гаруй сурагчид, 22 удирдагч багш нартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Скаут насны ангилал: 6 наснаас дээш бүхий л насныхан хамрагдах боломжтой.

  • Бага нас / Каб скаут 6 – 11 нас /
  • Дунд нас / Скаут 12 – 15 нас /
  • Өсвөр нас / Венчир скаут 16 – 17 нас /
  • Залуучуудын ангилал / Ровер скаут 18 – 25 нас /

Бүлгийн удирдагч  18-наас дээш хязгааргүй

Бүтэц зохион байгуулалт: 

  • Салаа 6 – 9 хүүхэд
  • Бүлэг 18 – 36 хүүхэд

Элсэлт авах хувилбарууд: 

  • Баянгол дүүргийн Скаутын Холбоонд шууд хандаснаар бүртгэлд хамрагдана.
  • Анги хамт олноороо элсэхээр бол сургуулийн нийгмийн ажилтан болон багш нараар  дамжуулан Баянгол дүүргийн Скаутын Холбоонд хүсэлт гаргаснаар элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Үйл ажиллагааны хэлбэрүүд:  Жилийн туршид энэхүү арга хэмжээнүүд тасралтгүй зохион байгуулагдах бөгөөд өөрийн хүсэлтээр скаутын гишүүд нь оролцох боломжтой билээ.

  • Скаутын бүлэгт хамрагдсанаар 7 хоногт нэг удаа бүлгийн ажил орох               (40 минут – 1 цаг 30 минут), 
  • Бүлгийн ажлын хөтөлбөр нь насны ангилал тус бүр дээр хөтөлбөртэй, анги болон сургууль, музей, байгууллага, байгальд түшиглэн хийгдэнэ.
  • Улсын болон хот, дүүргийн хэмжээнд бүлэг бүлгэмүүдийн дунд зохион байгуулагдах спорт болон урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцох боломж,
  • Өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн скаутын мэдлэг, дадал, чадварын тэмдгийн болзол хангана.
  • Бүлэг, салаагаараа байгальд түшиглэсэн үйл ажиллагаа буюу зуслан сургалт, цугларалт, жембори байгалийн тойрон аялал, явган аялал, дугуйн аялал, өдрийн аялал, хотын аялал оролцоно.
  • Нийгмийн хөгжилд чиглэсэн хүмүүнлэгийн болон олон төрлийн аян, хөдөлгөөн, хурал, зөвлөгөөнд хамрагдана.

Скаутын бүлэг, бүлгэмд элсэхэд бүрдүүлэх материал:

  • 2 хувь цээж зураг /3см х 4см/
  • МСХ-ны анкет ба элсэх өргөдөл /Эцэг эхийн зөвшөөрөлийн бичиг/
  • Сургууль түшиглэсэн бүлэг, скаутуудаас зөвхөн элсэлтийн хураамж болох 000 төгрөгийг дүүргийн зөвлөлд тушаана /Үүнд: Скаутын дүрэмт хувцас, бүч, бүчлүүр, гишүүний үнэмлэх багтсан болно/.
  • Скаутын гишүүний үнэмлэхээр зарим үйл ажиллагаанаас хөнгөлөлт эдлэнэ.

 

Баянгол дүүргийн Скаутын Холбоо

Баянгол дүүргийн Скаутын Холбоо

Баянгол дүүргийн Скаутын Холбоо

 

Холбоо барих

86034545

БГД, 13-р хороо, ДАКО төв, 8 давхарт, 802 тоот

http://www.bscout.mn/

Фэйсбүүк