Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

Тус төвийн эрхэм зорилго нь Хан-Уул дүүргийн хүн амын бие бялдрыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

Төв нь 2015 оны 12 сарын 22-ны өдөр барилгыг хүлээн авсан бөгөөд 2016 оны 01 сарын 06-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/15 тоот акт”-ын дагуу төвийн барилгыг ашиглалтад хүлээн авч байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн. Албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 08-ны өдөр зохион байгуулсан.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

Төв нь үйл ажиллагаандаа “Хөдөлмөрийн дотоод журам”, “Үйлчлүүлэгчдийн дагаж мөрдөх журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм”, “Ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, Усан бассейны стандарт MNS-6162:2010, Фитнессийн стандарт MNS 5538:2005 зэрэг дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 2016-2020 онд бассейны анхан шатны ангилалд 1922, дунд шатны ангилалд 806, чөлөөт сэлэлтээр 741, усанд сэлэлтээр нийт 3469, фитнесс клубээр 1107, тус төвөөр нийт 4576 хүүхэд залуучуудад, хаш чулуун эмчилгээний ороор 271 өндөр настанд давхардсан тоогоор 2105 удаа, иргэдэд саунаар 1000 гаруй удаа тус тус үйлчилгээ үзүүлсэн байна.

Тус төвөөр үйлчлүүлдэг иргэдийн 70% нь 07-18 нас, 30% нь 19-ээс дээш насныхан хамрагдсан байна. Хороодын иргэдийн хамрагдалтаар 10 хороо 38%, 16 хороо 36%, 9 хороо 12%, бусад хороод 12%-ийг тус тус эзэлж байна.

Тус төв нь байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах ажлыг байнга зохион байгуулж, “МИАТ” ХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, албад, Иргэний нисэхийн ерөнхий газар, Онцгой байдлын 130-р анги, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 41, 118, 140 дүгээр сургууль, 9, 10, 12, 16, 20 дугаар хороод, “МИАТ” ХК-ийн Ахмадын хороо, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

Усан спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 2016, 2017, 2018, 2019 онуудад усанд сэлэлтийн 25м, 50м-ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Төв бассейн, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн УССТөв, Орчлон спорт клубтэй хамтарсан бэлтгэл сургуулилтыг амжилттай зохион байгуулж, тус төвөөс 2016 онд 1 тамирчин сурагч МУССХ-ны аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медаль, мөн Эрдэнэт хотод зохион байгуулагдсан өсвөрийн тэмцээн, 2017 онд Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 6 тамирчин сурагч, Дархан хотод зохион байгуулагдсан залуучуудын тэмцээнд тус тус амжилттай оролцож, фитнессийн багш Ч.Төрхишиг 2017 оны Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. 2018 оноос “Хүрээ дэл” спорт клубтэй хамтран амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 20 хүүхдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөн хичээллүүлж байна. 2019 онд төв нь 07-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангиллаар усанд сэлэлтийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

Бассейн, фитнесс, саун, хаш чулуун эмчилгээний ороор иргэдэд үйлчлэхээс гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тоот тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу 27м.кв талбайг “Спиннинг” буюу суурин дугуйн дасгалын үйлчилгээг 2017, 2018 он, 2019 оны эхний хагас жилд түрээслүүлэн ажиллуулсан.

Төв нь дотооддоо Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран “Ёс суртахуун ба харилцаа”, “Байгууллагын болон төрийн албан хаагчийн ёс зүй”, “Багаар ажиллах чадвар”, “Байгууллагын харилцаа”, “Жудаг төгөлдөр Монгол эр хүн” зэрэг сургалтууд, Хаан банктай хамтарсан “Санхүүгийн боловсрол олгох сургалт”, өөрсдийн нөөц бололцоогоор “Төрийн албаны тухай хууль”, “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар”, “Эмнэлгийн анхан шатны сургалт” зэрэг сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулж байна.

“Хоггүй Хан-Уул аян”-ны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээнд тогтмол оролцож байна. Мөн 14 хоног тутамд зохион байгуулдаг байгууллагын ойр орчмын 50м зам талбайн цас, мөс, хур хогийг цэвэрлэх их цэвэрлэгээг удаа дараа зохион байгуулан орчны тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг ханган, орчин тойрныхоо өнгө үзэмжийг сайжруулан ажиллаж байна. 

“Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар” аянд жил бүр хамрагдаж ойр орчмын хогийн ургамлыг цэвэрлэн мэдээ, тайланг хүргүүлэн ажиллаж байна.

Эрүүл, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Монгол Улсын Ойн тухай хуульд заасны дагуу “Бүх нийтээр мод тарих” ажлыг тогтмол зохион байгуулж, төвийн гадна талбайд мод тарьж, ургуулж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхдийг 2018 оноос хойш хөнгөлөлттэй үнээр усанд сэлэлтээр хичээллүүлж байна.

2019 онд төвийн ажилтнууд “Нэг сайн үйл-Нэг өрх” залуу гэр бүлийг дэмжих аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн, 4 хүүхэдтэй өрх толгойлсон эцэгт түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлсэн.

Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй бусад ажил арга хэмжээнд идэвхтэй оролцож жил бүр зохион байгуулагддаг “Марафон” гүйлтийн тэмцээн, “Гамшгаас хамгаалах дадлага сургууль”, “Дээлтэй Монгол өдөрлөг”, “Мэргэжил бүхэн сайхан” аян, “Халуун сэтгэл-Хан-Уулчууд” цусны донорын аян, “Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин” аян, “Явган аялал-2019” аян, “Хөгжлийн харандаа-2019” экспо, “Залуучуудын хөгжлийн сар” аян, “Эко дүүргийн хөгжилд залуусын оролцоо-2020” сэдэвт залуучуудын чуулга уулзалт, дүүргийн хэмжээний спортын тэмцээн уралдаанд тогтмол хамрагдаж байна.

Дээрх хугацаанд тус төвийн үйл ажиллагаа 2020 оны 2, 3, 4, 5, 11, 12 дугаар саруудад, 2021 оны эхний хагас жилд коронавируст халдварын /КОВИД-19/ цар тахлаас шалтгаалан үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон. Одоогийн байдлаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэл, дүүргийн Онцгой комиссоос ирүүлсэн заавар, зөвлөмжийг даган мөрдөж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж үйлчлүүлэгчдэд амны хаалтаа зүүх, гараа ариутгах, зайгаа барих зэрэг холбогдох шаардлагыг тавин ажиллаж байна. Мөн Дүүргийн Шуурхай штаб, зарим хороодод төвийн ажилтнууд эргүүлээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Бассейны усны хлор, давсны агууламжийг өдөр бүр тестээр шалган хяналт тавин ажиллаж байна. Усны ёроол цэвэрлэгч, PH, хлорын хэмжээ хэмжигч багаж зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Төвийн үйл ажиллагааг улирал тутамд 1 өдөр бүрэн зогсоон ариутгал, цэвэрлэгээний стандартын дагуу ариутгал, их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж, басейны усны шинжилгээг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээр хийлгэж хэвшсэн. Түүнчлэн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулсан.

Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хэрэгжилтийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтын дагуу гарган ажиллаж байна.

2019 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай хамрагдаж “А” үнэлгээг авсан.

2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/01 тоот захирамжийн хүрээнд нийслэл хотоос баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох зорилгоор зохион байгуулж буй “Хотын соёл” аяны төлөвлөгөөний биелэлтийг хангаж төвийн цахим пэйж хуудас болон ажилтнуудын хувийн хаягаар аяны мэдээллийг хүргэн ажиллаж байна. Мөн байгууллагын мэдээллийн самбарт аяны зурагт хуудсыг байршуулсан.

Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаал, Усан бассейны стандарт MNS-6162:2010, Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх стандарт MNS-5161:2002, Халуун усны үйлчилгээний ерөнхий шаардлага MNS-5163:2002, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн MNS-4900:2000 шаардлагын биелэлтийг ажлын байранд хангаж, “Ариусгал трейд” ХХК, “Халдваргүйтгэл” ХХК-тай хамтран ариутгал, шавж устгал, халдваргүйжүүлэлтийг ЖИЛЮ-5% уусмал ашиглан гадаргуунд шүрших аргаар хийж байна.

Албан хэрэг хөтлөлтийн “Edoc” системээр өдөр тутмын баримт бичгийг солилцож, стандартын дагуу ажиллаж байна. Дээд газраас ирсэн тогтоол шийдвэрийн биелэлтийг тогтмол ханган ажиллаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВХАН-УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

 

Холбоо барих

8300 1100

Хан-Уул дүүрэг, 16-р хороо, 7-р сургуулийн хажууд

usst@hud.ub.gov.mn

Фэйсбүүк