1. Аялалд хэрхэн бүртгүүлэх вэ?
Аялалд бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлбөр онлайнаар болон Жуулчин компанийн дансаар шилжүүлэн баталгаажуулж бүртгүүлнэ.
Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.
2. Аяллын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Аялагч нь онлайнаар эсвэл шууд Жуулчин компани данс руу аяллын төлбөрөө шилжүүлэн төлөх боломжтой.
Хаан Банк төгрөгийн данс “Жуулчин ХХК” 511 101 5686
Худалдаа Хөгжлийн Банк төгрөгийн данс “Жуулчин ХХК” 499 014 005
Голомт Банк төгрөгийн данс “Жуулчин ХХК” 110 201 7117
Жич: Гүйлгээний утга дээр та зорчигчийн овог нэр, хаашаа аялж байгаа мөн аялал гарах өдрийг бичнэ үү
3. Гадаад паспорт шинээр авахад ямар материалууд шаардагдах вэ?
Та линк руу орж гадаад паспорт авахад бүрдүүлэх материалтай танилцана уу. Бүрдүүлсэн материалаа Улсын бүртгэлийн ерөнхий газар өгч гадаад паспортоо захиална.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг : Улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Цагдаагийн гудамж /100 айл/
4. Аялалд гарахдаа виз хэрхэн мэдүүлэх вэ?
Та бүхэн улс орнуудын визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол линк дээр дарна уу.
Америк виз: Aяллын зорилгоор зорчиж байгаа тохиолдолд дараах материалыг бүрдүүлнэ.
⦁ Гадаад паспорт /6 сарын хүчинтэй хугацаатай байх/
⦁ DS-160 анкет
⦁ 1 хувь цээж зураг 5см Х 5см
⦁ Визний төлбөр төлсөн баримт
⦁ Цаг авсан баталгаат хуудас
⦁ Ажлын тодорхойлт(англи хэлний орчуулгатай)
⦁ Банкны тодорхойлолт, дансны хуулга (англи хэлний орчуулгатай)
⦁ Гэр бүлийн лавлагаа(англи хэлний орчуулгатай)
⦁ Үл хөдлөх хөрөнгийн баталгаа (англи хэлний орчуулгатай)
⦁ Хуучин паспорт
⦁ Аяллын хөтөлбөр
⦁ Буудлын захиалгын баталгаа
⦁ Буцаж ирнэ гэсэн батлах баримт байвал сайн (нэмэлт)
Шингений орны виз: Европ аяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай.
⦁ Бүрэн гүйцэд бөглөсөн визний мэдүүлгийн маягт 1 ш
⦁ Биометрийн шаардлага хангасан 35*45 мм 2 хувь цээж зураг
⦁ Хүчинтэй гадаад паспорт (хэрэв байгаа бол урьд өмнө ашиглаж байсан гадаад паспортууд). Мэдүүлж буй визний дуусах өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх.
⦁ Төрсний гэрчилгээ (эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулгын хамт)
⦁ Гэр бүлийн байдлын харуулсан иргэний бичиг баримт (гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулга)
⦁ Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга (эх хувь), эсвэл хадгаламжийн дэвтэр (эх хувь, хуулбар)
⦁ Хөдөлмөрийн гэрээ
⦁ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (франц хэл рүү орчуулсан байх)
⦁ Аялагчдад зориулсан эрүүл мэндийн даатгалын баримт
⦁ Аяллын зорилго болон Шенгений аль орнуудаар явах маршрутаа дэлгэрэнгүй бичсэн захидал, зочид буудал болон онгоцны тийзийн захиалга
⦁ Cүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт (эх хувь, франц хэл дээрх орчуулга).
⦁ Тодорхой тохиолдолд нэмэлт бичиг баримт шаардаж болно. Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд олон хүчин зүйлсийг шалгаж үздэг тул жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөх нь виз гарах баталгаа биш юм.
Япон улсын виз: Япон аяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай
⦁ Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
⦁ Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ веб хуудаснаас татаж авч болно./
⦁ Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх, 2сул хуудастай байх/
⦁ Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фондтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
⦁ Ажлын газрын тодорхойлолт болон сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/
⦁ Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга 2-ыг авч ирэх
⦁ Нийгмийн даатгалын дэвтэр болон түүний хуулбарын хамт
⦁ Гэр бүлийн гишүүн хамт яваа тохиолдолд /гэрлэлтийн гэрчилгээ, хүүхэд хамт яваа бол төрсний гэрчилгээ авч ирэх/
⦁ Иргэний үнэмлэхний хуулбар
⦁ Хувиараа бизнес эрхлэгч бол компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/
⦁ Компаний татварын бичиг /харьяалагдах дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
БНСУ: БНСУ-н aяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай
⦁ Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт хуудас
⦁ Анх удаа орж байгаа тохиолдолд ЦЕГ-ын тодорхойлолт
⦁ Ажлын газрын тодорхойлолт
⦁ Нийгмийн даатгалын дэвтэр /хэрэв таны сүүлийн 6 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого 500,000 төгрөгөөс доош бол БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэх. Урилгатай тохиолдолд 5,000,000₮, урилгагүй тохиолдолд 8,000,000₮/
⦁ Гэр бүлийн баталгаа – гэрчилгээ, гэрчилгээ байхгүй тохиолдолд ИБМУТ-с лавлагаа , эхнэр нөхрийн иргэний үнэмлэхний хуулбар
⦁ Гэрлээгүй бол гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
⦁ Сүүлийн 3 сард авхуулсан 1 хувь цээж зураг /3.5х4.5/
⦁ Банкны баталгаа /тухайн банкнаас үлдэгдлийн тодорхойлолт Англи хэл дээр авах/ -хадгаламжийн дэвтэр , хуулбарын хамт / Сүүлийн 6 сар/
⦁ Хувиараа бизнес эрхэлдэг тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ
⦁ Татвар төлсөн тодорхойлолт
⦁ Паспортын нүүр, сунгалт болон визтэй хэсгийн хуулбар
Их Британи: Их Британи аяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай.
⦁ Бүрэн бөглөсөн мэдүүлгийн хуудас
⦁ Мэдүүлгийн шаардлага хангасан 1 хувь зураг
⦁ 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт /зөвхөн сүүлийн үеийн загварын паспорт мөн өмнөх үеийн паспортуудын хамт/
⦁ Мөн дараах бичгүүд , гэрчилгээ, баталгаануудыг эх хувь, хуулбар, орчуулгын хамт авч очно.
⦁ Таны санхүүгийн нотолгоо. /Үүнд таны ажлын тодорхойлолт, банкны дансны сүүлийн саруудын хуулга эсвэл хадгаламжийн дэвтэр/
⦁ Та гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхдийнхөө урилгаар явах гэж байгаа бол таны айлчлалыг тайлбарлан бичсэн урьж буй хүний урилга, байрны бичиг мөн түүний Их Британи дахь визний баталгаа /Жишээ нь: паспортын хуулга/
⦁ Хэрэв урьж буй хүн чинь ивээн тэтгэж байгаа бол ивээн тэтгэгчийнхээ төлбөрийн чадвартайг нотолсон баримт /Жишээ нь: банкны дансны сүүлийн саруудын хуулга, хадгаламжийн дэвтэр гэх мэт/
⦁ Та өөрөө зардлаа төлж байгаа бол онгоцны тийз болон амьжиргааны зардлаа бүрэн төлөх чадвартай гэдгээ нотолсон санхүүгийн баримт.
⦁ Та баталгаа нотолгоонуудыг ажлаасаа бүрдүүлж байгаа бол зөвхөн нэг албан бичиг дээр бүх мэдээллээ багтаасан байна.
АНЭУ: АНЭУ аяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай.
⦁ Гадаад паспортын хугацаа доод тал нь 6 сарын хугацаанд хүчинтэй байх
⦁ Онгоцны тийзийн захиалгын хуудас
⦁ Буудал захиалгын хуудас
⦁ Сүүлийн 3 сард авaхуулсан нэг хувь цээж зураг
⦁ АНЭУ-ын визийг онлайнаар мэдүүлдэг бөгөөд виз нь таны гадаад паспорт дээр дарагдахгүйгээр цахим хэлбэрээр ирдэг. Та энэхүү цахим хэлбэрээр ирсэн визээ хэвлэн гадаад паспортын хамт хавсарган авч явах шаардлагатай.
Вьетнам улсын виз: Вьетнам аяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай
⦁ Бүрэн бөглөсөн мэдүүлгийн хуудас
⦁ Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх, 2сул хуудастай байх/
⦁ Цээж зураг /4×6 хэмжээтэй – 2%/
⦁ Иргэний үнэмлэхний хуулбар /хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар/
Энэтхэг улсын виз:Энэтхэг аяллын виз дараах материал та бүрдүүлэх шаардлагатай
⦁ Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх, 2сул хуудастай байх/
⦁ Цээж зураг 2 хувь
⦁ Иргэний үнэмлэхний хуулбар/хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар/
5. Нислэгийн ачааны хэмжээ ямар байх вэ?
Нислэгийн ачаа гар тээшний хэмжээ тухайн авиа компаниас хамаарч харилцан адилгүй байна. Иймд та нисэх гэж буй авиа компанийнхаа ачааны болон бусад мэдээллийг аялал хариуцсан менежер болон онгоцны билет авсан билетын кассны ажилтнаас тодруулна уу.
|
Aчаа |
Гар тээш |
МИАТ |
23 кг |
5 кг |
Aero Mongolia |
20 кг |
5 кг |
Turkish Airlines |
40 кг |
8 кг |
Korean Air |
23 кг |
5 кг |
Ezines Airways |
15 кг |
8 кг |
Hunnu Air |
15 кг |
8 кг |
Air China |
23 кг |
5 кг |
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглодог. Үүнд:
· тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
· шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний чүдэнз, асаагуур),
· спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
· шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
· хордуулагч бодис (шавьж устгaгч бодис г м),
· идэмхий бодис,
· цацраг идэвхт бодис,
· их хэмжээгээр соронздогдсон материал исэлдүүлэгч бодис,
· харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
6. Аялалдаа авч явахад хэрэгцээтэй зүйлс юу юу байх вэ?
Та аялалд гарахдаа дараах зүйлсийг авч яваарай:
· Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
· Нарны тос
· Онгоцонд явахад биед эвтэйхэн хувцас
· Усны хувцас
· Нарны шил
· Ойр зуурын эм авч явах/Даралтны эм, ханиадны эм, машинд суухаар дотор эвгүйрхэхээс сэргийлдэг эм, шархны лент гэх мэт/
· Хүүхэдтэй явж байгаа тохиолдолд төрсний гэрчилгээ эсвэл итгэмжлэл заавал авч явах хэрэгтэй.
· Дулаан газар руу явах бол шумуулны тос г.м
7. Аяллын зөвлөмж хаанаас авах уу?
Та аялалд гарахдаа дараах зөвлөмжийг анхаараарай :
· Гадаад паспорт хүчинтэй хугацаагаа шалгасан байх.
· Аялалд гарахаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аяллын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь: паспорт, утас, мөнгө гэх мэт.
· Power bank-aa гар тээшиндээ авч явах.
· Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажлах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
· Тухайн газрын зан үйл, дүрмийг мэдэж байх
· Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах.
· Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
· Амь насны болон аяллын эрсдэлийн даатгалд хамрагдах хэрэгтэй.
Та Жуулчин компанийн аяллын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдон илүү дэлгэрэнгүй аяллын талаар мэдээлэл болон зөвлөмжийг аваарай.
Биднийг сонгон үйлчлүүлж байгаа танд баярлалаа!
Аялахад алс хязгаар үгүй.
8. Аяллын мэдээлэлтэй танилцъя? Хөтөлбөр авъя?
Та дараах линкээр орж хөтөлбөртэй танилцаарай.
Турк аялал линк
Тайланд аялал линк
Дубай аялал линк