Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Татах хүч ХХК

БАРИЛГЫН ИЖ БҮРЭН ЗУРАГ ТӨСӨЛ

Бид захиалагчийн мөрөөдлийг бодит болгохын тулд тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг санаагаар барилгын иж бүрэн ажлын зургийг төслийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд найдвартай гүйцэтгэхийг эрмэлздэг. Үр ашигтай, оновчтой барилгын төлөвлөлт дээр үндэслэн барилгын бүтээц болон инженерийн шугам сүлжээний шийдлүүдийг гаргаж барилгын ажлын иж бүрэн зураг төслийг боловсруулдаг.
Манай компани зураг төсөл боловсруулах эрхийг авснаас хойш 10 жилийн хугацаанд Боловсролын, Эрүүл мэнд, сувиллын, Сууцны, Олон нийтийн, Зочид буудлын, Худалдаа үйлчилгээний, Нисэхийн буюу агаарын хөдөлгөөний удирдлагын, Үйлдвэрийн гэх мэт барилгын олон чиглэлийг хамарсан ажлын иж бүрэн зураг төслүүдийг хийж гүйцэтгээд байна.

 

ИНТЕРЬЕР, ЭКСТЕРЬЕРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

Захиалагч, үйлчлүүлэгчийнамьдрах, ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэн, тэдний сэтгэл ханамжийг хангасан өвөрмөц, сонирхолтой орон зайн оновчтой шийдлийг гаргаж, орчин үеийн шинэ технологи, шинэлэг материалын судалгааг үндэслэн интерьер ба экстерьерийн нарийвчилсан зураг төслийг 3 хэмжээст зургийн хамт хийж гүйцэтгэдэг.

Холбоо барих

7010-9611

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө-46, Гранд Плаза 13р давхар 1305 тоот

info@gravity.mn

http://www.gravity.mn/

КОМПАНИЙН АМЖИЛТ

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Манай компани барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахаас гадна хотхоны дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлт, судалгаа шинжилгээг үндэслэн хотхоны ногоон байгууламж, ландшафтын төлөвлөлт, автомашин болон явган хүний замын сүлжээг гаргасны үндсэн дээр ирээдүйг харсан тогтвортой хөгжлийг бий болгохуйц ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэдэг.


 

БАРИЛГЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын зураг төслийн компаниудтай хамтран ажиллаж тэдэнд өөрийн орны онцлогийг таниулах, мөрдөгдөж буй Монголын зураг төслийн норм дүрэм, стандартын дагуу барилгын зураг төсөл боловсруулахад мэргэжлийн зөвлөмж, зааварчлагааг өгөх, зураг төслийг магадлах, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүртэл зөвлөх үйлчилгээг явуулдаг. Барилга угсралтын явцад техникийн хяналтыг барилгын ажлын технологийн дагуу тавьж, ажлыг чанартай гүйцэтгэхэд шаардлагатай зааварчилгаа, зөвлөмжийг өгөхийн сацуу зохиогчийн хяналтыг барилгын ажлын үе шат бүрд тогтмол гүйцэтгэж зохих зөвлөмж, зөвлөлгөөг барилга угсралтын байгууллага, захиалагчид цаг алдалгүй өгч барилгын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.