Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Хатанбаатар ХХК

Бидний тухай

Монгол улсын зөвлөх болон тэргүүлэх инженерүүд байдаг ба 29 хувь нь салбартаа 6-20 жил, 34 хувь нь 2-5 жил ажиллаж буй залуу архитектор, инженерүүд байдаг. “Хатанбаатар” ХХК нь Монгол улсад барилгын зураг төсөл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах салбар нь тэргүүлэх чиглэл нь болно. “Хатанбаатар” ХХК нь Монгол улс дахь барилгын зураг төслийн салбартаа нэр хүндтэй, хамгийн олон инженер техникийн ажилтантай, 23 жилийн туршлагатай, салбартаа тэргүүн эгнээнд ажилладаг, мэргэшсэн байгууллага юм. Манай байгууллага нь бүх төрлийн барилгын зураг төслийг боловсруулахаас гадна интерьер болон экстерьерийн зураг төсөл боловсруулах, захиалагчид зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг. 2016 онд Зөвлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл авах зорилт тавин ажиллаж байна. 2009 оноос байгууллагдаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн үүний хүрээнд байгууллагын чанарын бодлого болон чанарын зорилгуудыг тодорхойлон түүнийхээ дагуу ажиллаж, 2012 оны 2 дугаар сард чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 гэрчилгээг салбартаа анхдагчаар авсан. Бид гадаад улсуудын мэргэжил нэгт Солонгосын Doshiin, Kio-Arch, БНХАУ-ын Bao Chang, АНУ-ын Sintesi Design зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бидний уриа

Илүү сэтгэ...

Эрхэм зорилго

Өрсөлдөхүйц давуу талыг хайн бий болгож захиалагч бүртэй удаан хугацааны амжилттай харилцааг эрхэмлэн хатран ажиллана.

Чанарын бодлого

Захиалагчийн хүсэл, шаардлагыг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд дэвшилтэд технологи болон холбогдох хууль, тогтоомж, стандарт, норм дүрмийг мөрдөн компанийн үйл ажиллагааг байнга сайжруулах замаар зураг төслийн ажлыг чанартай, хугацаанд нь гүйцэтгэнэ.

Холбоо барих

7722-8888

8810-7083

Баянгол дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж Хатанбаатар Билдинг Оффис 45/4

info@khatanbaatar.com

http://khatanbaatar.com/?lang=mn