Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Century 21

Дэлхийн хамгийн том, хамгийн алдартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын брэнд CENTURY 21® нь 1971 онд АНУ-д байгуулагдсанаасаа хойш 47 жилийн гайхалтай амжилтын түүх, мэргэжлийн өндөр туршлага, дэлхийг хамарсан бизнес, хамтын ажиллагааны систем зэргийг бий болгож чадсан хүчирхэг франчайз байгууллага юм.

CENTURY 21® нь өнөөдрийн байдлаар дэлхийн 80 улсад 7’700 брокер оффис, 117’000 агенттай гэдгээрээ дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын хамгийн том франчайз юм.

CENTURY 21® франчайзыг нэвтрүүлсэн 79 дэхь улс бол Монгол юм. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын №1 франчайз болох CENTURY 21® -ийг Монгол улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт нэвтрүүлэх хүндтэй үүргийг “Номин холдинг” ХХК өөртөө хүлээсэн нь томоохон амжилт дагуулж байгаа билээ.

Монгол улсын нутаг дэвсгэрт мастер-франчайзын үйл ажиллагаа явуулах эрх бүхий CENTURY 21® Mongolia нь анхны үл хөдлөх хөрөнгө зуучлалын  оффисоо CENTURY 21® Top realty нэртэйгээр 2017 оны 10-р сарын 22-нд нээсэн. Үүнээс хойш CENTURY 21® Pro realty, CENTURY 21® Signature зэрэг оффисууд байгуулагдан Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Та дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгө зуучлалын CENTURY 21®-ээр үйлчлүүлснээр:

  1. Хамгийн сайн байршил
  2. Хамгийн боломжийн үнэ
  3. Хамгийн таатай нөхцөлтэйгөөр өөрийн сэтгэлд нийцсэн үл хөдлөх хөрөнгөө олж авах боломжтой.

CENTURY 21® танд амьдралын тав тух, тохилог орчныг санал болгодог.

Холбоо барих

7701-2121

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед

mongolia@c21.mn

https://www.c21.mn/

Фэйсбүүк

C21®-ийг сонгох 3*7 шалтгаан

Үйлчлүүлэгч, харилцагчийн хувьд: 

1. Мэдлэг, туршлага - Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажилласан 47 жилийн туршлагыг өвлөн авсан CENTURY 21® Mongolia-ийн ажил хэрэгч хамт олон өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй хувирамтгай зах зээлийн талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй байхыг цаг үргэлж хичээн ажилладаг нь үйлчлүүлэгчийн талархалыг хүлээдэг нэг чухал зүйл юм. Бид үл хөдлөх хөрөнгийн салбартаа хамгийн сайн туршлагыг хуримтлуулж чадсанаас гадна хамгийн сайн сургалтын хөтөлбөрийг бий болгосон нь манай агентуудад зуучлалын үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс хандах сэтгэлгээг олгодог юм.

2. Иж бүрэн үйлчилгээ - Та зөвхөн CENTURY 21®-д ханд! бусдыг нь бид таны өмнөөс хийх болно. CENTURY 21®-ийн агентууд таны үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж чадахаас гадна танд нэг дороос иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болно. Хэрэв танд орон сууцны хэрэгцээ, даатгалын хэрэгцээ, санхүүгийн төлөвлөлтийн хэрэгцээ байгаа бол CENTURY 21®-ийн агентууд энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэхэд тань туслахад үргэлж бэлэн байх болно.

3. Үнэт цаг хугацаа - Үл хөдлөх хөрөнгийн үнэ хэдийгээр чухал хүчин зүйл  боловч цаг хугацааны үнэ цэнэтэй харьцуулбал ач холбогдол багатай гэдгийг хүн бүр мэддэг. CENTURY 21®-ийн үйлчилгээний хамгийн чухал зорилт бол таны үнэт цаг хугацааг хэмнэж өгөх явдал юм.
 
4. Хэлэлцээр хийх - Бид урьдчилан таамаглахад бэрхшээлтэй зах зээлийн нөхцөл байдлыг танд ашигтайгаар шийдвэрлэх мэргэжлийн зөвлөх тань байж чадна. Хэлэлцээр бүх талуудад харилцан сэтгэл ханамжтай байх хамгийн оновчтой хувилбарыг сонгож ажиллах нь манай агентуудын ажлын үндсэн зарчим юм.
 
5. Зөвлөгөө, мэдээлэл - CENTURY 21®-ийн мэргэжлийн агентууд танд ямар орон сууц худалдан авч болох, ямар үнээр түргэн шуурхай борлуулж болох, төлбөр, санхүүжилтээ хэрхэн шийдвэрлэж болох, болзошгүй эрсдэлээс яаж хамгаалж болох гэх мэт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч тантай байнгын харилцаа тогтоож ажилладаг.  
 
6. Зөв танилцуулах - Судалгаанаас харахад ихэнх худалдан авагчид таны зарах гэж байгаа байранд өөрийгөө амьдардаг гэж төсөөлөөд хаалгаар орох эхний хэдхэн секундэд худалдаж авах эсэхээ шийдвэрлэдэг байна. Яг энэ анхны сэтгэгдэл төрөх агшинд худалдан авагчид онцгой сэтгэгдэл төрүүлэх нь чухал байдаг бөгөөд CENTURY 21®-ийн туршлагатай агентууд танд энэ тал дээр найдвартай туслагч болж чадна.
 
7. Хөрөнгийн үнэ цэнэ - CENTURY 21®-ээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн үнэн зөв мэдээллийг авах боломжтой байдаг бөгөөд бид танд тухайн хөрөнгийн зах зээлийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлон өгч чадна.
 
Агент, реалторын хувьд: 

8. Хувь хүний хөгжил - Дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагт орж ажилласнаараа 47 жил хуримтлуулсан арвин их туршлагаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн хувьд ахиж дэвших, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүхий л боломж таны өмнө нээлттэй болно.
 
9. Хамтын хүч - Дэлхийн 80 улсад 7’700 оффисын 117’000 агент CENTURY 21®-ийн ажил хэрэгч, нөхөрсөг хамт олныг бүрдүүлж байдаг. Тэд хоорондоо дотоод харилцаа, хамтын ажиллагааны Referral сүлжээг ашиглан хамтарсан борлуулалт хийж багаар ажиллахын давуу талыг мэдэрч байдаг. Бүх агентууд хоорондоо нягт холбоотой ажилладаг бөгөөд аливаа нэг үл хөдлөх хөрөнгийг борлуулахад зөвхөн нэг агент биш манай сүлжээний бүх агентууд ажиллаж, анхаарал тавьж байдаг. Өөрөөр хэлбэл харилцагч манай нэг агентад хандана гэдэг бол С21-ийн сүлжээний хэдэн мянган агентад зэрэг хандсантай адилхан хэрэг юм. Энэ хэрээр үл хөдлөх хөрөнгө бүрийг борлуулах хугацаа түргэсдэг.
 
10. Дэлхийн түвшинд ажиллах - CENTURY 21®-ийн агент болсноороо та зөвхөн Монголдоо бус дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллах боломжтой. Монгол улсаас гадаад улс руу, гадаад улсаас Монгол улс руу үл хөдлөх хөрөнгө зуучлах, худалдах, түрээслэх үйл ажиллагааг CENTURY 21®-ийн хүчирхэг системийг ашиглан таны агентын ур чадвар хийж гүйцэтгэнэ.
 
11. Мэргэжлийн ёс зүй - CENTURY 21®-ийн агент нь мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, өдөр тутмынхаа ажилд мөрдлөгө болгож ажилладаг. Мэргэжлийн ёс зүйг баримталж ажилласнаар таныг амжилтанд хөтлөхүйц маш олон боломж, ашиг тусыг хүртдэг. Агент нь үнэнч шударга байдал болон нэр хүндийнхээ төлөө оногдсон хариуцлага, эрх, үүргээ ухамсарлан харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийн төлөө зориулж бусаддаа сайн үлгэр дууриалал үзүүлэн хамтдаа хичээн зүтгэх ёстой хүмүүс юм.
 
12. Ур чадвар - Агентын ажил нь хувь хүнээс олон нарийн ур чадвар шаарддаг мэргэжил юм. Багаар ажиллах, харилцаа, хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт, маркетинг хийх, хувийн нөөц бололцоогоо нээн илрүүлэх, суралцах, танилцуулах, хэлэлцээр хийх гэх мэт ур чадвараа тогтмол хөгжүүлэх нөхцлийг CENTURY 21®-ийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлэх боломжтой.
 
13. Бизнесийн боломж - Хэрэв та CENTURY 21®-ийн агент болж өөрийнхөө авьяас чадварыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сорихоор шийдсэн бол бидний хаалга таны өмнө үргэлж нээлттэй байна. Та манай агент болсноор дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын сүлжээнд нэгдэж өөрийхөө бие даасан бизнесийн гарааг эхлүүлэх боломжийг нээх юм.
 
14. Алдар хүнд - Таны хичээл зүтгэл, хувийн бизнесийн ашиг орлого, амжилтыг дагаж алдар хүнд тань дээр өөрөө ирэх болно. CENTURY 21®-ийн идэвхжүүлэлтийн хөтөлбөр, урамшууллын хөтөлбөр нь таны гаргасан амжилтыг зохих ёсоор шудрагаар үнэлж, хүртэх ёстой алдар хүндийг танд авчирч өгнө. 
 
Франчайз, бизнес эрхлэгчийн хувьд:

15. Брэнд - CENTURY 21® нь олон жилийн турш онцгой шинж чанар бүхий брэндийг бий болгож чадсан дэлхийн хэмжээний алдартай брэнд бөгөөд энэхүү брэнд нь манай харилцагчидын үл хөдлөх хөрөнгийн нэр хүнд, үнэ цэнийг улам өсгөж өгдөг онцлогтой юм.
 
16. Борлуулалтын хурд - CENTURY 21® нь 45 секунд тутамд 1 үл хөдлөх хөрөнгө борлуулдаг. Манай мэдээллийн санд тавигдсан үл хөдлөх хөрөнгө нэг бүрийг манай хэдэн зуун агент анхааралтай ажиглаж байдаг бөгөөд хэн нэгэнд маань тухайн хөрөнгийг борлуулах боломж заавал байдаг билээ.
 
17. Дэмжлэг - CENTURY 21® Mongolia нь франчайз оффисуудаа маркетинг, сургалт, идэвхжүүлэлт, урамшуулал, хүний нөөцийн чиглэлээр дэмжиж ажилладаг нь манай оффисуудад томоохон давуу талыг бий болгодог бөгөөд бизнес эрхлэгчидийн санааг зовоож байдаг өдөр тутмын олон асуудлуудыг шийдвэрлэж өгдгөөрөө онцлогтой.
 
18. Технологи - Өнөөгийн ертөнцийг технологийн дэвшилгүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд CENTURY 21® нь үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж ажилладаг. Бид Монголын онцогийг тусгасан CRM систем, mobile application, хайлтын цогц систем бүхий вэбсайт, дэлхийн 80 улсын зах зээлийг холбосон сүлжээ зэргийг үйл ажиллагаандаа ашиглаж байнга сайжруулан хөгжүүлж байдаг.
 
19. Өргөн уудам зах зээл - Судалгаанаас үзэхэд Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх зуучлалын компаниуд нийлээд нийт зах зээлийнхээ 5% дээр ажиллаж байна. Нийслэлийн хүн амын тал нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр үзүүлэлт нь бидэнд асар их боломж байгааг харуулдаг билээ. Үүнээс гадна дэлхийн 80 улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбогдож хамтран ажиллах өргөн боломж ч бас бидэнд бий.
 
20. Оюунлаг бизнес - Үл хөдлөх хөрөнгө зуучлал бол оюуны бизнес юм. Ухаалаг, зөв шударга, ёс зүйтэй ажиллаж сэтгэл шингэсэн үйлчилгээ үзүүлбэл хүртэх боломж, олох өгөөжид хязгааргүй.
 
21. Аз жаргал бэлэглэгч - CENTURY 21® нь хувь хүн айл өрх бүрийн амьдралын үндсэн хэрэгцээ болсон газар, орон сууц, хоёр дахь гэр болсон оффис, ажлын зориулалттай байрыг хүссэн байршилд нь тохиромжтой үнээр олж өгдгөөрөө айл өрх бүрийн гал голомтыг бадрааж, ажил амьдралын үндсийг тавилцаж байдаг билээ.