Эм Ар И Эм ХХК нь 2011 онд үл хөдлөх хөрөнгө зуучлал, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.
Бид хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг Монголынхоо орчинд тохируулан үйлчлүүлэгчээ халамжилсан, чанартай, эрсдэлгүй үйлчилгээгӨөриймсөг сэтгэл, Өндөр хариуцлагатайгаархүргэн үйлчилж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон гадаад дахь Монголчууд Монголдоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжыг судлахын зэрэгцээгээр өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадны хөгжилтэй орнуудын тэргүүн туршлагыг судлан, мөн тэднээс зөвлөгөө, сургалт авч баяжуулан хөгжүүлж байна.
Манай уриа: Өөриймсөг сэтгэл, Өндөр хариуцлагатайгаар...
Эрхэм зорилго
Бид түнш, үйлчлүүлэгчийн ашиг сонирхол, хүсэл, тэмүүллийг эрхэмлэн, салбартаа үргэлж шинэ үйлчилгээг нэвтрүүлэгч, манлайлагч байна.
Үндсэн үйл ажиллагаа
- Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн зуучлал
- Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зөвлөгөө
- Шинээр ашиглалтандорох орон сууц, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт
- Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Гишүүнчлэл
- Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
- REBAC /Real Estate Buyers Agent Counsil/. Үл Хөдлөх Хөрөнгө Худалдан Авагчын Төлөөлөгчдийн Зөвлөл.
- Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо
Мэргэшсэн байдал
ABR®Үл Хөдлөх Хөрөнгө Худалдан Авагчдын Төлөөлөгч
Бидний хийсэн ажлаас:
- 2011 онд Чехийн Монголчуудын Холбоотой хамтран БНЧУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН МОНГОЛД ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖ СУДАЛГАА-г гүйцэтгэсэн.
- 2012 онд ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖ СУДАЛГАА-г гүйцэтгэсэн.
- 2012 онд Монгол банк, Чехийн Монголчуудын Холбоо хамтарсан “БНЧУ-д АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ХЭМЖЭЭГ ТООЦООЛОХ ТҮҮВЭР СУДАЛГАА” –д зөвлөхөөр оролцсон.
- 2013 он. “МОНЗУУЧ” агентлагыг байгуулж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа түрээсийн үйл ажиллагаагаа энэхүү агентлагын нэрийн доор явуулж эхэлсэн.
- 2013 оны 2 сард Япон улсад МОНГОЛ – ЯПОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ФОРУМ-д оролцсон.
- 2013 оны 2 сард Японы Токио хотод “МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЭХ ОРОНДОО ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ БА МОНГОЛД ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖ” сэдэвт арга хэмжээг санаачлан Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоотой хамтран, Япон улс дахь МУ-ын ЭСЯ, Японы Монгол Оюутны Холбоо, Японы Монголчуудын Холбооны МАЖ байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
- 2013 оны 3 сар Орон Сууцны Санхүүжилтын Корпорацийн захиалгаар “УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”-ы ажлыг гүйцэтгэсэн.
- 2013 оны 4 сард REBAC буюу “ОЛОН УЛСЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ”-д элссэн.
- 2013 оны 10 сар. МОНГОЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО-ндгишүүнээр элсэв.
- 2014 оны 4 сар. ABR® буюу “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАГЧИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” албан ёсны эрхээ авав.