Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Тэнгэр даатгал

Тэнгэр даатгал компани нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдсан. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани юм.

Харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилласнаар харилцагчдын итгэл,найдварыг бүрэн хүлээж, хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэхэд чиглэсэн хамгийн сайн засаглалтай даатгалын салбар дахь тэргүүлэгч компанийн нэг юм. Тэнгэр даатгал ХХК нь санхүүгийн ил тод үйл ажиллагаатай, нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны цар хүрээ, үр дүнд суурилсан удирдлага, сайн засаглалыг баримтлагч зэргээрээ Монголын даатгалын зах зээлд тэргүүлсээр байх болно. Бид монгол улс даяар нийт 22 салбар, 300 гаруй төлөөлөгч, 10 гаруй зуучлагч компани, ХасБанк, Төрийн Банк, Монголын Үндэсний Хөрөнгө оруулалтын банкуудаар даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэн ажиллаж байна.

2018 оны 2-р улирлын байдлаар Тэнгэр Даатгал компани Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гадаад, дотоодын томоохон төслүүд болон Монголын ТОП-100 аж ахуй нэгжүүдийн 60 гаруй хувьд даатгалын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Холбоо барих

7500-1889

CITY CENTER, 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу / 14200 / Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238,

tcs@tengerinsurance.mn

http://tengerdaatgal.mn/mn/

Фэйсбүүк

http://tengerdaatgal.mn/uploads/media/default/0001/01/thumb_530_default_big.jpeg

http://tengerdaatgal.mn/uploads/media/default/0001/01/thumb_377_default_big.jpeg