“Ард Даатгал” ХК нь даатгуулагч-харилцагчдынхаа итгэлийг бүрэн даах менежментийн баг, хуулиа дээдэлсэн зөв бодлого, үйл ажиллагааны үр дүнд санхүүгийн хувьд бэхжиж, туршлагатай, чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн ёс зүйтэй, итгэлтэй хамт олон бүрдүүлэн ажиллаж нэр хүндтэй, найдвартай компани болж чадсан билээ. |
Эрхэм зорилго Даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, мэргэжлийн ёс зүйг баримталсан, даатгалын шилдэг үйлчилгээг бид үзүүлнэ. |
Алсын хараа “Ард Даатгал” ХК нь даатгуулагчдын эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, тэдний амар тайван амьдралын баталгааг хангасан үйлчилгээг үзүүлж, харилцагчдаа амжилтад хөтөлсөн, нийгмийн хариуцлагыг дээдлэгч, ил тод, итгэл төрүүлсэн тэргүүлэгч даатгагч, даатгалын үйлчилгээ үзүүлэгч байна. |
Ард Даатгал компани нь 24 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж, 24 салбар, 238 төлөөлөгчтэй, 100 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын Даатгалын салбарын томоохон төлөөлөгч болон өргөжөөд байна.
Аливаа даатгалын компанийн хувьд даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжийг илэрхийлдэг гол үзүүлэлт нь төлбөрийн чадварын үзүүлэлт юм. Манай компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ын дагуу төлбөрийн чадварын үзүүлэлтийг байнга хангаж ирсэн.
Мэргэшсэн даатгалын баг нь Байгууллагын даатгал, Иргэдийн даатгалын албаар дамжуулан олон улсын даатгалын стандартад нийцсэн, харилцагчийн хүсэл шаардлагад төгс зохицох бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирлээ.
Манай компани даатгуулагчдынхаа эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын эрсдлийг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхдээ дэлхийн томоохон даатгалын группууд болох Alliance, Munich Re, Swiss Re, Hannover Re, ОХУ-ын Ингострах, Lloyd’s Syndicates зэрэг давхар даатгагч болон давхар даатгалын брокерууд болох AON, Marsh, Willis, UIB, JB Boda, Faber, Malakut, Sompo, Tokyo Marine, Galaxy Insurance түүнчлэн эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Францын “Europ assistance” байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж байна.
Бид харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг тэргүүн зэрэгт хүндэтгэн үзэж, даатгалын зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэн, өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглон, эрх зүйн харилцааны хэм хэмжээг мөрдөн, зүй бус хэлцэлд оролцохоос татгалзаж, үйл ажиллагаандаа нээлттэй, шударга ёс зүйг баримтлан ажилладаг.
Ард Даатгал ХК
Хүчтэй. Хамтдаа.